МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар \”Илгээлтийн эзэд” хамтарсан тоглолт хийж байгаа билээ. Гавьяатууд тоглолт хийхийн зэрэгцээ малчин түмэндээ туслах \”Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлсэн. Тус аян нь Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа малчин ард түмнээ дэмжих зорилготой хэмээн тодотгосон юм.
Энэхүү ажлыг гавьяатуудын гэр бүлийнхэн ч ихэд дэмжиж суугаа. Тэгвэл саяхан эхнэрийнхээ тоглолтыг үзсэн Кёкүшюзан Д.Батбаяр \”Ханийнхаа тоглолтыг үзээд ханьдаа дахин дурлачихлаа. Сайхан тоглолт боллоо\” хэмээн дахин дурласнаа зарлав.