“Бумаа” хэмээн олноо алдаршсан гавьяат жvжигчин Цэвээнжав гуай нэг өдөрт хоёр хайрцаг тамхи татдаг нэгэн байжээ. Бас “өгөр толгой Гvрсэд”-ийн дvрээр олны сэтгэлд хоногшсон гавьяат жvжигчин Дугарсанжаа гуай ч тvvнээс дутахгvй архаг тамхичин байсан гэдэг. Нэг өдөр хоёр жvжигчин тамхинаас гарахаар шийдэцгээж, хоорондоо мөрий тавьсан байна. Тэд “Хэрвээ хэн нэг нь тамхи татаж харагдах юм бол нөгөөдөө нэг килограмм 24-ийн чихэр авч өгнө шvv” гэж тохиролцжээ. Гэвч сурсан юмыг сураар боож болох биш бие биеэсээ нуугдаж тамхиа татсаар л байж. Нэг удаа хөдөө тоглолтоор явж байгаад хээр тvр саатах vед Цэвээнжав гуай автобусны ард гарчихсан тамхиа сэмхэн татаад зогсож байжээ. Тvvнийг харсан нэгэн Дугарсанжаа гуайд энэ тухай хэлэхэд, тэрээр автобусны араар гэтэн гарч ирээд “За энэ чинь юу болж байна?” гэж сvртэй нь аргагvй аcуутал,
Цэвээнжав гуай:
-Ээ халдага, балдага… гэж уулга алдаад. Vvнгvйгээр чинь байж сууж чадахгvй юм. Май, энэ мөнгөө ав! гээд өврөөсөө 25-тын дэвсгэрт гарган чулуудсан гэдэг.
Vс нь харагдахгvй амар
“Их замын эхэнд”, “Улаан дарцаг”, “Хvлээх газар” зэрэг олон кино, жvжгийн дvрээр vзэгчдийн танил болсон нэрт жvжигчин “Хөх чоно” Дамдин хэнэггvй, гvдэсхэн эр. Нэг удаа хэсэг жvжигчид хөдөө тоглолтоор явж байгаад оройхон нэгэн сумд очжээ. Цайны газар нь маш их vс хялгастай хоол өгсөнд жvжигчид дургvйцэн бvгд идсэнгvй. Харин Дамдин л ганцаараа дуугvй сууж байснаа тавагтай хоолоо бариад чимээгvйхэн гараад явчихжээ. “Нохойд хоолоо өгч байгаа юм байна, би ч бас өгье” гэж нэг нь бодоод хэрэгт дурлан араас нь гарвал мань эр харин харанхуйд цаашаа хараад суучихсан хоолоо идэж байжээ.
-Яаж vvнийг идэж чадаж байна аа? гэхэд С.Дамдин:
-Vс хялгас нь харагдахгvй амар юм гэж хээвнэг хэлээд хоолоо халбагаджээ.
Латип шагналаа мялаалгасан нь
Нэрт найруулагч Доржсамбуу, алдарт жvжигчин Латип хоёр нэг удаа юм хvртээд, даврах санаатай жvжигчин Жигжиддуламынд очжээ. Тэднийг ороход “Харанхуй шөнөөр юугаа хийж явдаг улс вэ?” гээд зочны өрөөндөө урьж цай, идээ өгчээ. Архи гаргах шинжгvй байсан тул Жигжиддуламыг гарах хооронд Доржсамбуу ханан дээрх жинтvvд зvvлттэй байсан Соёлын тэргvvний ажилтны тэмдгийг Латипын энгэрт зvvгээд орж ирэхэд нь,
-Манай Латип шагнал аваад бид хоёр айл, амьтнаар орж явна гэж хэлэхэд жvжигчин бvсгvй уулга алдаж, “Тvрvvний хэлэхгvй” гээд архи гаргаж, хоол хийжээ. Мань хоёр ч өнөөхөө уугаад дуустал дахиад нэгийг задлах гэхэд нь тэд, “Одоо болно, баярлалаа” гээд гарахаар босов. Харин хаалган дээр очсон хойноо Доржсамбуу Латипдаа хандан,
-Нөгөөхөө одоо өгчих өө гэхэд нэрт алиалагч энгэр дэх тэмдгээ аваад,
-Байсан газар нь зvvчихээрэй гэжээ.