Наадмын дараах наадмууд үргэлжилж байна. Хангайн бүсийн зуны уралдааныг Булган аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Орхон аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Сүхбаатар аймагт, Говийн бүсийн зуны уралдааныг Дорноговь аймагт 2018 оны долдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулна.
Харин Баруун бүсийн зуны уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байсан Завхан аймгийн төв орчмын нутгаар гандуу, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа тул Засаг дарга Д.Батсайхан бүсийн уралдааныг цуцалсан байна. Мөн Архангай аймагт гарсан шүлхийн улмаас энэ сарын 21, 22-нд зохион байгуулагдах байсан баяр наадам тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.