Хэзээ ч угааж цэвэрлэх шаардлагагүй хувцас
үйлдвэрлэгдэнэ гэвэл кинон дээр л тийм зүйл байх биз гэж бодогдохоор. Тэгвэл
Австралийн Технологийн их сургуулийн эрдэмтэд гэрлийн нөлөөгөөр өөрийгөө цэвэрлэх
чадвартай давуун материалыг зохион бүтээхээр ажиллаж байна. Залхуу хүний дэмий
яриа мэт сонсогдож болох ч ирээдүйд энэ аргаар эмнэлгийн орчинд халдвар, нян
тархахаас сэргийлэх боломжтой болох юм.

Уг санааны гол тулгуур нь гэрлийн эх
үүсвэрээр хувцасны материал дээр нано биетийг ургуулж, гадарга хэсэгт буй органик
биесийг задралд оруулах юм. Доктор Ражешь Раманатан \”Биологи болон бактерийн
эсрэг ажилладаг салбаруудад дэлхий даяар тулгараад байгаа асуудал бол нян
бактери юм. Даавуун материал дээрх нянг устгах хэцүү байдаг. Бидний туршилтаар
өөрийгөө цэвэрлэх чадвартай материал нь нянг устгах гайхалтай үр дүнг үзүүлээд
байна. Нано биет ургуулах хэд хэдэн арга бий. Бидний хийх зүйл бол ердөө л даавуун
дээр нано биетийг суулгаж, гэрэл тусгаж ургуулах явдал юм” гэжээ.
Ө.Намуун