Ноён Бондгор нэрээрээ олноо танигдсан дуучин Ц.Амарбаяр УИХ-д
нэр дэвшинэ гэдгээ мэдэгдлээ. Түүний хувьд Баянгол дүүргээс УИХ-д нэр дэвших бөгөөд
энэ дүүргээс нэр дэвшиж хоёр дахь дуучин болж байна. Түүнээс өмнө дуучин Нара
буюу М.Нарантуяа Баянголоос нэр дэвшиж байгаагаа мэдэгдсэн. Харин дуучин Беки
буюу Г.Мөнхбаярын хувьд Сүхбаатар дүүргээс нэр дэвшинэ. Энэ удаагийн УИХ-ын сонгууль
дуучид өрсөлдсөн \”моод”-той тун чиг сонин сонгууль болох гэж байна. Болоогүй
дахиад нэг, хоёроор ч тогтохгүй дуучид нэр дэвших эсэхээ эргэцүүлж байна. Тэдний
дундаас дуучин Б.Амархүү, \”Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа нарын нэрс ихээхэн
сонсогдож байна. Тиймээс тун удахгүй тэднийг нэр дэвшлээ хэмээвэл битгий
гайхаарай. Хамгийн гол нь ийм \”моод”-ыг анх дэлгэрүүлсэн Баянгол дүүрэгт нэр нь
сэвтсэн хэн нэгэн чинээлэг эрхэм Нара, Ноён Бондгор зэрэг дуучдаар санал хувааж
өөрөө ялалтад хүрэх гэсэн далд санаа агуулсан байж болзошгүй юм. Нөгөө талаас хайртай
дуучдаа хэдэн төгрөг аваад нэрээ татчихгүй байгаасай хэмээн иргэд сонгогчид нь
итгэл хүлээлгэж байгаа юм.