Аялал гэдэг бол агаарт гарч, алжаалаа тайлан амрахын нэр. Цэнгэг агаарт хэзээ ч мартагдашгүй амттай, тэжээллэг хоолоор биеэ тордож амрахын тулд өдөр тутамдаа иддэг танил хоолны сонголтуудаас зайлсхийгээрэй. Монголчуудын уламжлалт аялал, зугаалгын хоолоор боодог, хорхог, шорлог зэргийг нэрлэж болно. Тэгвэл энэ удаад ил галын дэргэд суугаад найз нөхдөөрөө хийж идэх амтат шорлогны шинэ жоруудыг танд санал болгоё.
ГУРВАЛЖИН БУДААТАЙ ШОРЛОГ
Орц:
Үхрийн мах -1кг /машиндсан/
Өндөгний шар -2ш
Сонгино -1ш
Сармис -3 хумс
Хар перец –амталгаагаар
Давс –амталгаагаар
Острый эсвэл барбекью соус – 1 халбага
Бекон -200гр
Гурвалжин будаа -300гр
Цагаан гаа
Ургамлын тос- бага зэрэг
Крахмал эсвэл нунтаг гурил бага зэрэг ашиглаж болно.
-Махаа амталж хутгаад биежүүлэхийн тулд ойролцоогоор 30 минут сэрүүн газар амраана.
-Мах шарагч эсвэл хайруулын тавган дээр 30-35 минут шарна.
ХОНИНЫ МАХАН ШОРЛОГ
Орц:
Хонины мах-500 гр
Сонгино-2 ширхэг
Сармис-6 хумс
Лаврын навч-4 Ширхэг
Алимны цуу-1/4 цайны аяга
Ус-1/4 цайны аяга
Лемоны шүүс-1/2 амны халбага
Хар перец-1 цайны халбага
Орегано-1 цайны халбага
Давс(далайн)-1 цайны халбага
Махаа жижиглэн хэрчээд битүү боож болохуйц уутанд хийнэ
Бүх орцүү усанд хутгаж байгаад махныхаа дээрээс хийнэ. Уутны амыг боон 4 цагийн турш сэрүүн газар байлга. Хэрвээ та хээр хөдөө яваа бол голын хүйтэн усанд байлгаж ч болох юм.
Амталсан махаа шорлож бэлдэнэ. Зөөлөн гал дээр минут тутамд эргүүлж шараарай. Махан дээрээсээ бага зэрэг давс цацвал илүү амттай болно.
Ойролцоогоор 10 минутын дараа ил гал дээрээс хамар цоргим махны шарагдсан үнэр гарч, таны шорлог бэлэн болсныг илтгэнэ. Та шорлогоо дахин 5 минут хөргөөд исгэлэн төрлийн нарийн ногоотой хольж идвэл илүү янзтай байх болно.
ЭНГИЙН ШОРЛОГ
Орц:
Мах
Цагаан цуу -3-4 халбага
Элсэн чихэр– 1 халбага
Сонгино- 3-4 ширхэг
Ус -1,5 аяга
Хар, улаан перец
Давс
Сонгож авсан махаа ижил хэмжээтэй дөрвөлжилж хэрчинэ. Үүнийгээ давс, перец зэргээр амтлан нарийн хэрчсэн сонгино нэмж өгөөрэй. Усаа цагаан цуу, элсэн чихэртэй хольж, махаа базаж, 5-6 цаг амрааж тавиарай. Дараа нь шорлож 5 минут амраагаад шууд шарж болно.
ДАРСТАЙ ШОРЛОГ
Орц:
Гахайн мах
Цагаан дарс -100мл
Үсүү амтлагч -1халбага
Хар перец, давс
Ямар ч мах байсан болох боловч гахайны мах илүү тохиромжтойх. Үүнийгээ дөрвөлжилж хэрчээд үсүү, перец, давс зэргээрээ амталж базаад дээрээс нь цагаан дарсаа хийгээрэй. Дараа нь махаа таглаж сэрүүн газар нэг хонуулна. Амарч, амт орсон махаа шорлоод шарахад бэлэн.
КАВКАЗ ШОРЛОГ
Орц:
Мах
Хийжүүлсэн эрдэст ус
Хэрвээ та сайн мах сонгосон бол амттай шорлог хийхэд өөр бусад амтлагч хэрэггүй гэж кавказууд үздэг байна. Махаа хэрчээд 2-3 цаг хийжүүлсэн эрдэст усанд байлгаж, дэвтээнэ. Үүний дараа давс, перец зэргээр амтлаад шарахад бэлэн болно.
КИВИТЭЙ ШОРЛОГ
Орц:
Киви -1ширхэг
Сонгино -1ширхэг
Халуун чинжүү -1халбага
Хатаасан кинза
Эрдэст ус -1 аяга
Киви жимс нь махыг зөөлрүүлдэг тул хурганы болон үхрийн махыг сонговол зохилтой. Сонгино, кивигээ жигд, жижиг дөрвөлжин хэрчиж бэлтгэнэ. Махаа мөн шарах зориулалтаар хэрчээд халуун чинжүү, хатаасан кинза болон киви, сонгино зэргээ хольж хутгаарай. Харин үүн дээрээ эрдэст усаа хийж холиод хэсэг хугацаанд амраана.
ТКЕМАЛИ
Орц:
Сонгино -6ширхэг
Ногоон сонгино -1 боодол
Төмс-4 ширхэг
Ткемали соус -4 халбага
Лемон -1 ширхэг
Хар перец, давс
Махаа дөрвөлжилж хэрчинэ. Харин төмсөө зузаан дугуй, сонгиноо нарийн хэрчээрэй. Дараа нь махаа жижиглэн хэрчсэн ногоон сонгино, ткемали соус болон лимоны шүүсээр амталж базна. Үүнийгээ 3 цаг амраагаад шорлогны хатгуурт төмс, сонгины хамт хатгаж, шарна.