Гэртээ хүүхдээ хардаг эмэгтэйчүүдийг ажилгүй нөхдүүд гэж хардаг сэтгэлгээ нийгэмд байдаг. Тэгвэл эхнэрүүд өдөржингөө гэртээ хүүхдээ харахдаа хэр их ажил хийдгийг монгол залуу тодорхойлохыг хүсчээ. Н.Хатанбаатар эхнэрийнхээ хийдэг ажлыг мөнгөн үнэлгээгээр үнэлсэн нь Монголын нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн дунд халуун сэдэв болж байна. Н.Хатанбаатарын ханийнхаа хөдөлмөрийн үнэлсэн тооцооллоо бусадтай хэрхэн хувцаалцсаныг хүргэе.
\”Эхнэр маань ажил хийдэггүй, гэртээ байдаг. Гэхдээ ажил хийдэггүй гэдэг үгийн цаана ийм их ажил байдгийг би зүүдлээгүй явжээ. Өдөржин хүүгээ асарч, хуурайлж, хооллож ундлан, тоглож саатуулна, унтуулна, уйлж уцаарлахад нь аргадна. Ингээд ч зогсохгүй, гэрийн бусад бүх ажлыг хийнэ\”.
\”Түүнийхээ өдөр тутам хийдэг бүх ажлыг би мөнгөн үнэлгээнд оруулах гэж үзсэн юм\”
Хатнаа эхнэрийнхээ жилийн хөдөлмөрийг үнэлэх оролдлого хийсэн нь:
Хүүхэд асрагчийн дундаж цалин – сард 250,000₮, жилд 3,000,000₮
Гэр орон цэвэрлэх үйлчилгээ – нэг удаа 5000-10000₮ 7 хоногт 3 удаа сард 60,000-120,000₮
Тогооч – долоо хоногт 200,000₮, сард 800,000₮
Санхүүгийн туслах (төсөв гаргах, төлбөр тооцоо хийх г.м) – цагт 10,000₮ , долоо хоногт 5 цаг гэж үзвэл сард 200,000₮
Угаалга – долоо хоногт 20,000₮-25,000₮ , сард 80,000₮-100,000₮
Бусад ажил – цагт 5,000₮ , хоногт 10 цаг 50,000₮ сард 1,500,000₮
\”Ингэхлээр сард 3,070,000₮ болж байна. Би дээрх үнэлгээг гаргахдаа нэг их өндөр цалин төсөвлөөгүй ч, эхнэрээ \”цалинжуулж” чадахгүй нь байна.
Гэтэл манай эхнэр шиг байдалд байгаа эмэгтэйчүүд өвдөж хэвтэх ч аргагүй, хагас бүтэн сайныг ч мэдэхгүй, амралт, чөлөө цаггүй ажиллана. Харин дээрх үйлчилгээг үзүүлэх гаднын хүмүүс мөнгө аваад хууль ёсоор амралт нэхнэ шүү дээ.
Хааяа тэр маань өөртөө нэг юм худалдаж авчихаад гэм хийсэн хүн шиг байхаар нь би их өрөвдөж өөрийгөө үзэн ядмаар болдог. Уг нь би л ичих ёстой шүү дээ. Ажилгүй байгаа болохоороо тэр маань гэр бүлийнхээ орлогоос зарцуулах эрхгүй мэт санадаг юм болов уу?
Тэр маань наддаа, хүүдээ хайртай. Бид хоёроос ямар ч хариу нэхэлгүй, зүгээр л хайрладаг. Энэ гэрийн ажил нь миний эрхэлдэг ажлаас 3 дахин өндөр үнэлэгдэх юм байна гэдгийг үргэлж анхаарч байх хэрэгтэй юм байна\” хэмээн өгүүлжээ. Монгол залуугийн эхнэрийнхээ хөдөлмөрийг ингэж үнэлсэн нь бүсгүйчүүдэд ихээхэн таалагдаж байна.
Эх сурвалж www.bataar.mn