АНУ наймдугаар сарын 7-ны мягмар гаригт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хамтарсан цогц үйл ажиллагааны (CFA) хөтөлбөр гэж нэрлэгдэх, цөмийн асуудлаар Тегерантай хийгдсэн олон улсын хэлэлцээрээс гарах тухай зарласны дараа АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээгээ сэргээв.
Хориг арга хэмжээг өмнөдийн зуны цагаар 00:01-т сэргээсэн талаар “Интерфакс” АНУ-ын захиргааны эх сурвалжаас иш татан мэдээллэв. Хязгаарлалтын арга хэмжээ нь Ираны автомашины салбар, алт болон бусад металуудын худалдаанд нөлөөлөх болно гэж АНУ-ын Төрийн департаментын улс төр төлөвлөлтийн захирал Брайн Хук онцолжээ.
Хориг арга хэмжээний үр дүнгээр Ирантай хийгдсэн хөнгөн цагааны үйлдвэрлэл, хөнгөн цагаан, ган, бал чулуу, нүүрсний худалдаа түүнчлэн хэд хэдэн аж үйлдвэрийн байгууллагууд дахь компьютерийн программуудыг зогсоох болно.
Ираны эсрэг хориг арга хэмжээ авах хоёр дахь хэсэг арван нэгдүгээр сарын 4-ний дотор хүчин төгөлдөр болох ёстой. Эдгээр арга хэмжээнд исламын бүгд найрамдах улсын эрчим хүчний салбарыг хөндөх бөгөөд түүнчлэн Ираны төв банктай холбоотой гидрокарбоны түүхий эд, ажил гүйлгээтэй холбоотой үйлчилгээ байх болно.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Теграны эсрэг хориг арга хэмжээг сэргээх бодолтой байгаа тухай тав дугаар сарын 8-д зарласан билээ. Тэр, Ираны цөмийн асуудлаархи Хамтарсан цогц үйл ажиллагааны хөтөлбөрийн (CFA) хүрээнд Ираныг цөмийн зэвсэг боловсруулах болоод уран баяжуулах заалтуудыг зөрчсөн гэж буруутгаж байгаа юм. Хориг арга хэмжээг сэргээх заалтанд наймдугаар сарын 6-нд гарын үсэг зурлаа.
Ц.Пүрэвдорж