Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг хүлээн авах эсэх асуудлыг Хууль
зүйн байнгын хороо хэлэлцлээ.
Уг хоригийг УИХ дахь МАН болон
АН хүлээн авахаа мэдэгдсэн. Хэрвээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авбал улсад
350 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан 100 гаруй хүн өршөөгдөхгүй болно
гэж тайлбарлаж байгаа. Энд УИХ-ын гишүүн Л.Болд, Ё.Отгонбаяр нарын ч асуудал
яригдаж байгаа гэдгийг байнгын хорооны мэдээлэлд дурьдагдсан байна.
Харин УИХ-ын гишүүн
З.Баянсэлэнгэ улсад 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 100 гаруй хүний
нэрийг зарлах, олон нийтэд ил болгохыг шаардсан байна. Улмаар үүний дараа Өршөөлийн
хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх боломжтой хэмээн мэдэгдээд \”Шударга
ёс” эвслээс ажлын тав хоногийн завсарлаг авахаар боллоо.
Ингэснээр Өршөөлийн хуульд
тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг энэ долоо хоногийн УИХ-ын ээлжит бус чуулганаар
хэлэлцэж амжихгүй нь тодорхой болж байна.
Амар