З.Пагмажав
гэх хүнд холбогдох хэргийн шүүх хурал наймдугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Тус шүүх хурлаас З.Пагмажавыг эх
орноосоо урвасан гэм буруутай гэж үзэн 16 жилийн ял оноожээ.
Тэрээр УИХ-ын
гишүүн М.Батчимэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын
бодлогын зөвлөхөөр ажилладаг байх үеэс эхлэн зөвлөхөөр нь ажилладаг байсан
байна.
Өнгөрөгч хугацаанд
З.Пагмажав нь Тайвань улс руу Монгол Улстай холбоотой нууцын зэрэглэлтэй мэдээ,
мэдээллийг гаргадаг байсан нь тогтоогдсон бөгөөд шүүхээс түүнийг Эрүүгийн
хуулийн 79.1-ээр буюу Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол,
үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах
зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс,
түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл
ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд
буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон гэсэн үндэслэлээр буруутгажээ.
Амар