Офшорын
компаниудад зөвлөгөө өгдөг \”Panama Papers” компанийн материалууд задарсанаас болж, улс
орнуудын төрийн удирдах албан тушаалтнууд сандралдаж байна. Эхний хохирогч нь
Исланд Улсын Ерөнхий сайд Сигмундур Ганнлагсон болж, албан тушаалаа хүлээлгэн
өгөөд байгаа.
Тэгвэл
Исландаас гадна ОХУ, БНХАУ, Испани,
Франц зэрэг улсуудын төрийн тэргүүн, түшээд холбогдоод байгаа аж. Тэдний
мэдээллийг Панамагийн албан ёсны мэдээлэлд үндэслэн Вашингтонд байрлах Олон
улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консерциумаас дэлхийн үе шаттайгаар тарааж
эхлээд байгаа юм байна.
Одоогоор
нийтдээ 11 сая баримт бичиг цахим хуудас, сонин, хэвлэлүүдэд нийтлэгдээд байгаа
аж. Өөрөөр хэлбэл дэлхийн ихэнх хэвлэл
мэдээллийн байгууллага \”Панама Папирс”-ийн мэдээлэлд үндэслэсэн тодорхой
материалууд цацагджээ. Харин
манай хоёр хөрш уг мэдээллүүдийг тараахгүй, олон нийтэд хүргэхгүй байх
сонирхолтой байгаа бөгөөд БНХАУ гэхэд \”Panama” гэх үгийг интернетэд хайх, ашиглахыг
хориглосон байна. Хэрвээ хайлт хийж, ашигласна тохиолдолд хариуцлага хүлээлгэх
тухай анхааруулга руу үсэрч байгаа аж.
\”Panama Papers” компанийн материалууд дунд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ойрын хүмүүс,
БНХАУ-ын дарга Си Зиньпиний гэр бүлийнхний офшор компанийн тухай мэдээлэл
байгаа аж. Мөн
Барселона клубын тамирчин, хөлбөмбөгчин Леонель Месси, жүжигчин Жейки Чан нарын
урлаг, спортын алдартнуудын мэдээлэл ч байгаа гэнэ.
А.Аюуш