Өчигдөр өдөр цагдаагийн тусгай хүчнийхэн УИХ-ын гишүүн Х.Баттулгын \”Баянгол\” зочид буудалд байрлах \”Түмэн хишигтэн\”, \”Баялгийн хувь\” хэмээх хоёр компанийн бичиг баримтад шалгалт хийх, хурааж авах үйл ажиллагаа явуулсан. Тэгвэл энэхүү үйл явдлын дараа буюу өчигдөр орой АТГ-ын дарга,
тэргүүн комиссар Н.Ганболд ажлаасаа өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгчээ. Тэрбээр 2011 оны 11 сарын 17-нд УИХ-ын тогтоолоор АТГ-ын даргаар томилогдсон бөгөөд өчигдөр ийнхүү өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Н.Ганболд энэ
жил 60 хүрч тэтгэвэртээ гарах болсон тул ийнхүү ажлаасаа чөлөөлөгдөж байгаа гэж үзэж болох ч Х.Баттулгын асуудалтай холбоотой хэмээн хардаж байна.
Нинж