Хууль хүчнийхний нэгжлэгийн дараа УИХ-ын гишүүн
Х.Баттулга \”Засгийн газарт байгаа сайдуудаа татна” гэж мэдэгдсэн байна. Тэгвэл
энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэвлэлийнхэн мэдээлэл хийв.
Тэрээр \”Засгийн газарт МоАХ-ны квоттой дөрвөн сайд бий. Цагдаагийн ерөнхий
газрын даргыг Ерөнхий сайд томилдог. Гэвч Ч.Сайханбилэгийн томилсон хүмүүс
үгэнд нь орохгүй байгаа юм шиг байна. Уг нь энэ асуудалд анхаарна гэж
Ч.Сайханбилэг өөрөө амласан. Гэвч асуудал шийдсэнгүй. Тиймээс бидний зүгээс
Засгийн газрыг унагах л сонголт үлдэж байна. Цагдаагийн ерөнхий газрын даргыг
огцруулахгүй бол сайдуудаа татна гэж ойлгож болно” хэмээн мэдэгдлээ.
А.Аюуш