“Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий талд гарсан Монголын шүүхийн шийдвэрт Канадын компани болон АМГТХЭГ гомдол гаргаж энэ сарын 16-нд 15 цагаас дахин шүүх хурал товлогдсон нь хойшлогдож энэ сарын 30-ны өдөр боллоо.
Тодруулбал, “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/361 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, гуравдагч этгээд “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэх давж заалдах шатны шүүх хуралдаан өчигдөр болсон юм.
Хуралдаанд гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газраас “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт ирүүлснийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, 2018 оны есдүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар хойшлууллаа.