“Мулан” бүрэн хэмжээний уран сайхны кино 2020 оны гуравдугаар сарын 27-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ. Уолт Дисней компаниас энэхүү томоохон уран бүтээлд оролцох урилгыг манай Монголын киноны орлон тоглогч, каскадёр залууст илгээжээ. Манайхан урилгыг хүлээн авч “MONGOL STUNT” группийн хоёрдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн есдүгээр сарын 1-нд Шинэ Зеланд улсыг зорин нислээ.
Харин уран бүтээлийн хувьд зарим Монгол хүмүүс сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Орлон тоглогч баг бүрэлдэхүүний хувьд өмнө нь Марко Поло уран бүтээлд оролцож хамтран ажиллаж байсан туршлагатай тул хийнхүү Монгол залуусын ур чадвар, эр зориг, эрэмгий дайчин зан чанар, тэсвэр тэвчээрийг үнэлж энэхүү боломжийг олгосон гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Мулан киноны гол дүр болох Муланд Хятадын топ жүжигчин, дэлхийн хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг болох Liu Yi Fei /刘亦菲/ тоглох юм. Тэгэхээр Монгол уран бүтээлчдийн хувьд дэлхийн алдартантай хамтран ажиллана гэдэг бол ховор завшаан юм.
“Дэлхий үнэлэх цаг ирснийг бид батлан харуулах болноо…” хэмээгээд Монголын киноны орлон тоглогчдын “Тэнгэрийн чоно” холбооны үүсгэн байгуулагч Б.Болдбаатар бүрэлдэхүүний хамт уран бүтээлийн алсын замдаа мордлоо.