“Хятад орныг танин мэдэхүй-Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд”-ийн нээлт өнөөдөр Монголын Уран зургийн галерейд боллоо. Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд Уран зургийн галерейд уран зургийн үзэсгэлэн, Өвөрмонгол эмч нарын үнэ, төлбөргүй үзлэг оношилгоо өдрийн турш үргэлжилнэ.
Мөн Спортын төв ордонд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн, Соёлын төв өргөөнд урлагийн тоглолт, Новател зочид буудалд/ Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд/”Өвөрмонголын амт” хоолны өдөрлөг тус тус зохион байгуулагдах юм байна.