Засгаа
арай л гэж бүрдүүлэв. Ерөнхий сайд гадагш томилолтоор явах ёстой байсан ч
нислэгийн цагаа тулган байж Засгаа бүрдүүлээд өгөхийг УИХ-ын гишүүдээс гуйж
амжлаа. Гэвч ЗГХЭГ-ын даргыг огцруулах тогтоолын төсөл энэ хооронд УИХ-ын
даргад өргөн баригдаад байгаа билээ.
Тогтоолын
төсөл өргөн барьсан этгээд бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Тэрээр ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогтыг
огцруулах болсон шалтгаанаар дараах гурван үндэслэлээр тайлбарлав. С.Баярцогт нь хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол
Улсын хууль тогтоомж зөрчсөн, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг
хангахгүй гэж үзэн тогтоолын төслийг өргөн барьжээ.
С.Баярцогт шиг олон жил төрд ажилласан хүнийг ол гэвэл хэцүү. Гэвч
О.Баасанхүү гишүүн түүнийг хариуцсан салбараа удирдах чадваргүй гэж үзсэн
байгаа юм. Хууль тогтоомж зөрчсөн, ёс зүй алдсан зэрэг бол бага шалтгаан.
Хамгийн гол нь чадваргүй гэж үзэж. Гэвч С.Баярцогтыг чадваргүй гэдгийг хэн
тогтоох вэ. Мөн энэ шалтгаанаар түүнийг огцруулна гэдэг юу л бол.
Хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу бөглөсөн, БНХАУ-ын иргэн гэх мэт
шалтгаанаар түүнийг буулгаж чадаагүй байхад О.Баасанхүү гишүүний шалтгаан юу л
бол доо гэж бодогдох юм. Мөн эндээс цалгардаж, түгжилдэж ядаж байгаа төрийн
ажлыг гацаах нэг ажил болох нь дээ гэж ойлгогдож байна.
УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэнэ, улмаар байнгын хороо огцруулах уу, үгүй юу
гэдгийг хэлэлцээд дахин УИХ-аар оруулна. Энэ бүгдээс шалтгаан УИХ-аар
хэлэлцэгдэх ёстой өөр нэг чухал асуудал хаягдах, эсвэл хойшилдох магадлалтай
болж байна.
О.Баасанхүү гишүүний хувьд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг огцруулах
тогтоолын төслийг өргөн барьж байсан. Үүнээс болж АН-аас тав хоногийн
завсарлага авч байлаа. Харин тав хоногийн завсарлага авч дуусмагц О.Баасанхүү
гишүүн тогтоолын төслөө эргүүлэн татснаарХ.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас
огцруулах асуудал намжиж байсан юм. Харин завсарлага авсан тав хоногт өөр олон
асуудлыг хэлэлцэж болох л байв.
Одоо арай л гэж бүрдсэн Засгийн газрын бас нэг гишүүнийг огцруулахаар
яригдах нь. Шалтгаан нь тийм ч ноцтой биш. Гэвч дэг юм болохоор хэлэлцэх нь
ойлгомжтой. Цаг хугацаа л алдах нь.
Амар