Улстөрд шинэхэн мэндэлж, шуугиан ихтэй байх болсон хүн намын үүсгэн байгуулагч, санхүүжилтийн асуудлыг сонирхсон хүмүүс цөөнгүй байсан. Тэгвэл тус намын үүсгэн байгуулагч, санхүүжүүлэгч хоёр сонгуулийн өмнө гарч ирэв. Тодруулбал байгуулагдсан цагаасаа мөнгөлөг байж ирсэн уг намыг \”Алтан дорнод Монгол\”-ын Т.Ганболд санхүүжүүлж ирсэн гэнэ. Харин үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэв.
Энэ талаар Т.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа \”Энэ намыг санаачилсан, үүсгэн байгуулсан хүн нь С.Ганбаатар. Үйл ажиллагааг нь санхүүжүүлж яваа нь би. Намайг даргаар сонгосон гэхдээ УДШүүх дээр бүртгүүлэх гэтэл манай хэдэн нөхдүүд С.Ганбаатарыг удаа дараа унагаадаг шиг л давхар Найдалмаа гэж нэр өгч хорлож байв. Тэгэхээр 1-р сард бүртгэлтэй байсан гэдгээрээ Боргилмаа баярлаж гүйж байгаа нь тэр л дээ… Нам удирдаж зардлыг нь дааж авч явах нь битгий хэл өөрийгөө хагас дутуу тэжээж өдөртөө нэг урваж шарвадаг байж яасан ч том шунал, хийрхэл, хоосон амбиц вэ\” хэмээн ярьжээ.