АНУ-ын
Лас-Вегас хотын \”The Orleans Arena” спортын ордонд болж байгаа ДАШТ-ний эмэгтэй
чөлөөт бөхийн 55, 58, 63, 76 кг, эрэгтэй 65 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан
өчигдөр эхэлж үргэлжилж байна.
63
кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг нэгдүгээр тойрогт унгарын бөх Габриэлла
Слейцийг 12:1, хоёрдугаар тойрогт туркийн Бусе Тосунийг 10:0, гуравдугаар
тойрогт латвийн бөх Анастасия Григорьеваг 10:0 онооны харьцаагаар дараалан ялж
хагас шигшээ барилдаанд болгарын бөх Тайбе Мустафа Юсейнийг 11:1 онооны
харьцаагаар хожиж мөнгөн медалийн болзол хангаж олимпийн эрх авч Зуны олимпийн
наадамд хоёр дахь удаа зодоглох боломжтой боллоо. Тэрбээр ДАШТ-ний шувтаргын
барилдаанд 3 дахь удаагаа шалгарлаа. Ийнхүү манай эмэгтэй бөхчүүд ДАШТ-нээс
олимпийн 2 эрх өвөртлөө. Үлдсэн 4 эрхийг сонгон шалгаруулах цуврал 3 тэмцээнээс
авах биз ээ.
С.Батцэцэг
алтан медалийн төлөө японы бөх Рисако Кавайтай өрсөлдөнө.