Австралийн Засгийн газар Австралийн иргэн/байнгын оршин суугч бус иргэдэд Австрали улсад суралцах боломж олгоход чиглэсэн гадаад оюутны хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Энэ хөтөлбөрийн дагуу Австралид суралцах хүсэлтэй иргэд урьдаар оюутны виз авсан байх шаардлагатай. Гадаадын оюутнууд заавал бүтэн цагийн хичээлд хамрагдах ёстой бөгөөд тухайн хичээл нь Австралийн Засгийн газрын гадаад оюутнуудад чиглэгдсэн итгэмжлэгдсэн бүртгэл (Commonwealth Register of Institutions and Courses for Overseas Students – CRICOS)-д хамрагдсан байх ёстой. Тэгвэл Австралийн Засгийн газар оюутны визний журмыг өөрчилжээ.Оюутны виз хөтөлбөрт оруулсан чухал өөрчлөлтүүд 2016 оны 7 сарын 1-нээс эхлэн мөрдөгдөнө.
Шинээр виз мэдүүлэгчид:
1. 2016 оны 7-р сарын 1-ны өдрөөс эхлэн Австралид улсад суралцах оюутнуудад зөвхөн нэг төрлийн виз олгогдоно. Энэ нь subclass 500.
2. 2016 7-р сарын 1-нээс хойш хэрвээ та Австралид суралцахыг хүсвэл суралцах гэж байгаа чигэлэлээс үл хамааран зөвхөн оюутны виз буюу сабкласс 500 гэсэн визны англилаар виз хүснэ.
Одоогийн виз эзэмшигчдийн хувьд:
1. Хэрвээ та сабкласс 570 болон 576 ангиллын визтэй бол таны виз болон визны нөхцөл 2016 7-р сарын 1-с хойш өөрчлөгдөхгүй хэвээр байна.
2. Харин 7 сарын 1-нээс хойш тасабкласс 570-576 төрлийн виз эзэмшигчид гэр бүлийн гишүүнээ урихыг хүсвэл гэр бүлийн гишүүд сабкласс 500 визны төрлөөс виз хүснэ.
Оюутнуудад өгөх нэмэлт мэдээлэл:
1. Бүх олон улсын оюутнууд суралцах чиглэл курсээс үл хамааран зөвхөн сабкласс 500 виз хүснэ.
2. Мөн виз зөвхөн онлайнаар хүснэ.
3. Мөн бид виз хүсэгчдийн визийг дор хаяж нэг сарын дотор шийдэхээр зорьж байна.Үүний тулд та шаардлагатай бичиг баримтуудыг маш сайн бүрдүүлэх ёстой.
4. 7 сарын 1 нээс хойш оюутны виз хүсэгчид заавал хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний тестын оноотой байх шаардлагатай. Эдгээр нь IELTS 5.5, TOEFL 527 (paper based) , TOEFL (internet based) 46, Cambridge English advanced 162, Pearson Test of English Academic 42
эх сурвалж: unuudur.mn