С.Баярцогт тэргүүтэй Монголын нэр бүхий оффшор данстнуудыг өмгөөлөгч Ганхүүгийн Батбаяр энэ сарын 16-ний өдөр ЭЦГ-ын Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтэст шалгуулахаар өргөдөл гаргасан. Тэрээр ҮХ-ийн 17.3 \”..албан татвар төлөх” гэсэн Монгол улсын иргэн хүний заавал биелүүлэх үүргийг үндэслэн Эрүүгийн хуулийн 162 (..худалдаа эрхлэх нэрээр халхавчлан хууль бус үйл ажиллагаа явуулах), 166(татвар төлөхөөс зайлсхийх), 1661(мөнгө угаах), 2701(хууль бусаар хөрөнгөжих) зэрэг зүйл ангиар шалгаж өгөхийг хүсжээ. Үүний дагуу ЭЦГ энэ сарын 20-ны дотор АТГ-т шилжүүлж, хамтарч ажиллана гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн НПГ оффшор данстнуудыг шалгах асуудалд давхар хяналт тавин, анхаарч ажиллах юм байна.
Эх сурвалж : Nekh.mn