Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр 18.00 цагаас хуралдахаар болжээ. Хурлаар тус нам энэ удаагийн УИХ-ын сонгуульд ямар бодлого барьж оролцох талаар ярилцахаас гадна нэр дэвшигчдээ баталгаажуулах юм.
АН-ын аймаг, дүүргийн намын хороодоос тодруулсан нэр дэвшигчдийг ҮЗХ өнөөдөр батламжлах аж. Учир нь, УИХ-д нэр дэвшигчдийг товлон тодруулах сүүлийн хугацаа маргаашаар дуусгавар болох юм.