Өнгөрөгч
Ням гаригт Энэтхэгийн төв хэсэгт орших барилгад уурхайн дэлбэлэгч дэлбэрсний
улмаас 89 хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж, бэртжээ. Ражендра Касваг орон
сууцны хэсэг бүхий уг барилгад тэслэгч хадгалж байсан хэрэгт буруутгаж байгаа
аж. \”Манай багийнхан түүнийг баривчлахаар шуурхай арга хэмжээ авч байна” хэмээн
Мадхия Прадек мужийн Жхабуа дүүргийн цагдаагийн ажилтан Сийма Алава ярьжээ. Цагдаагийнхан
түүний агуулахуудыг битүүмжлэн лацадсан байна. Энэтхэг улсад орон сууцны
барилгыг арилжааны зориулалтаар ашиглахыг хориглосон хуультай боловч түүнийг
хэрэгжүүлэх нь тун ховор аж. Касва нь уурхайн зөвшөөрөлтэй дэлбэлэгчүүд хадгалж
байсан нь нотлогдсон ч, дэлбэрэлтийн шалтгааныг нарийн тодорхой тогтоож гаргах
шаардлагатай гэдгийг цагдаа нар хэллээ.
Амиа
алдагдсын дотор оршин суугчдаас гадна, зоогийн газарт хооллож байсан зочдын
зарим нь ч мөн амиа алдаж. Дэлбэрэлтийн нөлөө замын нөгөө талд хүрч, хэд хэдэн
байшинг сүйтгэжээ. Одоогоор гэмтсэн 100 орчим хүнийг эмчилж эхэлсэн тухай
Жхабуагийн эмнэлгийн дарга мэдэгдсэн юм.
Б.Бурмаа