Улаанбурхны эсрэг дархлаажуулалтын флашмоб өнөө орой болох гэж байна.\”Монгол хүн таны төлөө”
клубээс зохион байгуулж буй уг флаш мобд \”Aim4R Production”-ы бүжигчид оролцох
юм. Орчин үеийн гудамжны бүжгийг \”Аймаар”-ын Төөгөө болон тэдний бүжигчдээс үнэгүй
сураад авах боломж байна аа.
\”Саруул монгол хүн таны төлөө\” сэдэвт флаш
мобын нэг оройг дуу хуур, зугаа цэнгэлтэйгээрөнгөрүүлснээрээ та,хайртай дотно
хүнийхээ эрүүл мэндэд санаа тавьж байгаагаа илэрхийлж байгаа гэдгээ бүү
мартаарай.
Улсын онцгой комиссоос уриалж буй \”18-30” насныхны нэмэлт
дархлаажуулалтын аянд залуус нэгдэж байна.
Дэлхий нийтэд улаанбурхан өвчний аюулын харанга дэлдэж
байгаа өнөө үед Улсын Онцгой Комиссын дарга захирамжлан18-30 насныхныг нэмэлт дархлаажуулалтад
хамруулах шийдвэр гаргасан. Монгол Улсын хэмжээнд энэ тавдугаар сарын 12-25-ны
хооронд болсон нэмэлт дархлаажуулалтад хамрагдагсад эдүгээ 86.6 хувьтай байна. Иймд
\”Аймар продакшн”-ы залуусфлаш мобоороо нийгмийн хариуцлагаа ухамсарлан нэмэлт
дархлаажуулалтдаа 100 хувь хамрагдахыг залуустаа уриалж байна.
Бяцхан үрсийн амь нас, эрүүл мэндийн төлөө улаанбурхан
өвчний дархлаажуулалтад хамрагдацгаая.
Хэзээ: 2016/05/30 -ны Даваа гараг 17:00 цагаас
Хаана:Нийслэлийн Хан-Уул дүүргийн\”Номин Юнайтед”-ын гадаа
талбайд