Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэл дэхь музейнүүд хүүхдүүдэд үнэгүй үйлчилж байна.
Харин Чойжин ламын сүм музей \”Бүтээлч хүүхдүүд-2016\” өдөрлөг зохион байгуулахаар бэлтгэсэн бөгөөд энэ жилийн арга хэмжээнүүдээ \”Хүүхэд бүхэн хөөрхөн” уриан дор явуулахаар болжээ.
Өмнөх жилүүдэд болсон өдөрлөгүүдэд үзэгч хүүхдүуд маш идэвхтэй оролцож байсан юм байна. Тиймээс энэ жил гар зураг, зохион бичлэг, уран бичлэгийн уралдаан зохиох бөгөөд бас нэгэн онцлог нь гэвэл зорилтот бүлгийн 1000 гаруй хүүхдийг тусгайлан зохион байгуулж буй арга хэмжээнүүддээ хамруулахаар болсон байна.
Нийслэлийн V сургуулийн дэргэдэх ардын урлагийн \”Эгшиглэн-3” хамтлаг, залуу уран бүтээлч Ата Боргужин, \”Хурган крью” хамтлаг энэ үеэр үзэгч хүүхдүүдэд уран бүтээлээ толилуулах юм байна. Ийнхүү Чойжин ламын сүм музейд очсон хүүхдүүд маань түүхийн дурсгалт үзмэрүүдтэй танилцаад зогсохгүй урлагийн тоглолтыг үзэж сонирхох боломжтой.
dorgio.mn