Канадын Торонтогийн
нэг хүн матрын хорхойтон аж. Тэрээр гэртээ 150 матар тэжээдэг гэнэ.
10-аад жил эдгээр матрыг тэжээсэн бөгөөд зарим матар нь 3 метрийг давсан
гэнэ. Зарим нь туйлын догшин болохоор эзэн нь аргагүйамьтны
хүрээлэнгээстусламж гуйсан байна.
Торонто хотын хэвлээр
явагч амьтны хүрээлэнгийн ажилтан матрын эзний гэрт очиж, 1.2 – 3.3 метрийн
урттай 150 матар хооллож байгааг түүнийг хараад их цочсон гэнэ. Ингээд 20 сайн
дурын ажилтан 4 ачааны машин түрээслэн хэдэн арван чингэлгээр 150 матрыг зөөн
аваачсан байна.
Матрын эзэн нууцаар
матар тэжээсэн нь хууль бус явдалд тооцогдож, хамгийн ихдээ 5000 Канад
доллараар торгуулахаар болжээ.
эх сурвалж: solongonews.mn