Өнгөрсөн сард шатахууны үнэ хоёр удаа буурсан. Сарын эхэнд буюу долоонд зуун төгрөгөөр, 27-оос дахин тавин төгрөгөөр буурсан. Гэхдээ энэхүү хямдрал нь Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад явагдаагүй. ШӨХТГ нь импортлогч компаниудтай дэлхийн зах зээлтэй уялдуулж үнийг нь тогтоохоор болсон. Тэгвэл тус газраас ОХУ-аас худалдан авдаг шатахууны хилийн үнэ энэ сард дахин буурсныг мэдэгдлээ. Иймд тус газраас шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчдэд дараах шаардлагыг хүргүүлсэн байна.