Өнөөдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн долоо дахь удаагийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт эхэлж байна. Энэ жилийн УАШТ-ийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, багш, сурган хүмүүжүүлэгч, жүдо бөхийн нэрт зүтгэлтэн, ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч Данзангийн Эрдэнэбатын нэрэмжит болгон зохион байгуулж байна.
Тэмцээн гурван өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанууд явагдана. Харин маргааш эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100кг, эмэгтэйчүүдийн 70, -70, +78 кг-ын жингийн аваргууд тодорно. Тэмцээний сүүлийн өдөр холимог багийн барилдаанууд явагдаж, аваргуудаа тодруулах хуваарьтай байна.
Энэхүү тэмцээнд түрүүлсэн тамирчид эх орноо төлөөлөн олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцох эрхээ өвөртлөх юм байна.