Өнгөрөгч сард Германы улстөрчдийн гэрийн хаяг, утасны дугаар, цахим хаяг зэрэг хувийн мэдээллүүд цувралаар олон нийтэд цацагдаж эхэлсэн. Энэхүү мэдээлэл дотор Канцлер Ангела Меркелийн талаарх мэдээлэл ч багтаж байсан юм. Өчигдөр хуулийнхан уг халдлагыг үйлдэгчийг баривчилсан байна. Гэмт этгээд нь аав, ээжтэйгээ амьдардаг, хорин настай хүү байжээ. Германд 21 нас хүрч байж насанд хүрсэн иргэнд тооцогддог байна.
Хүү маш энгийн аргаар мэдээллийг олж авсан бөгөөд үйлдсэн хэргийн талаар улстөрчид, сэтгүүлчид, олон нийтий байгууллагынхантай ярилцах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Энэхүү явдлын талаар “Бидний мэдээллийг үндэслэн тэрээр дангаараа энэхүү үйлдлийг хийсэн гэдэгт итгэж байна. Ямар нэгэн нам, бүлгүүдтэй холбоотой гэх мэдээлэл олдоогүй” гэж Цагдаагийн газрын дарга хэлжээ.
Үйлдсэн хэргийн дагуу гурван жилийн ял сонсох хуультай ч тэрээр насанд хүрээгүй гэх шалтгаанаар хөнгөн шийтгэл авч магадгүй.