УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан. Гэвч УИХ-ын гишүүн Г.Солтан Баян-Өлгий аймагт ажиллаж байгаатай холбогдуулан маргааш хүртэл хуралдааныг завсарлууллаа. Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж “Гишүүнээс өөрөөс нь тайлбар авах шаардлагатай. Өөрийг нь байхгүйд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй” гэх тайлбар өглөө.
Улсын Ерөнхий прокурорын саналыг дэд хороо 48 цагийн дотор авч хэлэлцэх хуультай. Хуулийн хугацаа маргааш 13.00 цагт дуусна.