\”Н.Энхбаяр
ирж л гэнэ …”, \”явж л гэнэ…” энэ хооронд төр засаг салгардаж, ажил төрөл
гацаж, \”түгжил” үүсэх нь энүүхэнд. Уг нь Монголын төр гурван өндөрлөгтэй. Гэвч Н.Энхбаярын
оролцоогүйгээр улс төрийн ажил явахгүй байгаагаас үзэхэд дөрвөн өндөрлөгтэй ч
юм шиг. Түүнийг урьж залж байж, эсвэл Солонгос улсад эргэж тойрч байж л төрийн
ажил явдаг боллоо.
Харин
түүнээс зөвшөөрөл аваагүй бол Засгийн газраа бүрдүүлэх, хууль санаачлах эрхгүй
парламент үйл ажиллагаа явуулж байна. Уг нь МАХН олонх байтугай, сөрөг хүчин ч
болж чадаагүй. Гэвч \”барьцаалсан” улс төрчдийнхөө хамтаар улсын ажлыг гацаах
хэмжээнд сөрөг хүчин болж чадлаа. Энд
Н.Энхбаярын \”улс төр” чухал үүрэг гүйцэтгэж байгаа.
Түүнийг
улс төрд гүнзгий орсон хүн гэдэг. Тиймээс ч авлигын хэргээр шүүхээс ял сонссон
ч \”энхийн цагаан тагтаа” харагдаж чаддаг увидастан. Мөн түшсэн хүнээ тэнгэрт тулгаж, гарт эрх
мэдэл атгуулж чаддаг буянтан ч гэж хэлж болно.
Гэхдээ
л Н.Энхбаярын \”улс төр” үнэхээр утгаа алдаж гүйцлээ. Сүүлдээ бүр төрөөд удаагүй
нялх хүүхдээр хүртэл улс төр хийж шоудна. Бүр манай намын залуу гишүүн гээд л
зураг хөргөө цацдаг болж.
Гэтэл
МАХН-ын гишүүнчлэлийн дөрөвдүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын 18 нас хүрсэн
иргэн МАХН-д гишүүнээр элсэж болно гээд заачихаж. Ийм зүйл заалт бий гэдгийг мэддэггүй
байх нь, эсвэл \”улс төр”-өө хийж яваад марчихсан ч байж магадгүй.
Хүн яаж ч улс төр хийж, өөрийгөө сурталчилж болно. Авлига авсан ч аваагүй, ял сонссон ч
хэлмэгдүүлэлт гээд мэлзээд байж болно. Харин алдрай, бяцхан үрсийг улс төрдөө
хутгахаа больж үз л иргэд дургүйцэх боллоо.
Амар