Ирэх дөрөвдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд Герман улсын Баден-Вюртемберг мужийн Карлсруэ хотод “Independent days international film festival 2019” наадамд зохиогдох гэж байна.
Тус кино наадамд Монгол улсаа төлөөлж Хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчдийн “Солиот эх” уран сайхны кино өрсөлдөхөөр болсон гэдгийг киноны уран бүтээлчид дөнгөж сая мэдээллээ.
Мөн тус наадамд манай улсын уран бүтээлчид “Чингисийн хүүхдүүд”, “Цагаан хадаг”, “Ээж”, “Том дөрвөн толгой” гэсэн кинонууд наадамд өрсөлдсөнөөс Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг “Солиот эх” киноны гол дүрээрээ “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртэж байсан юм.