Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 маягын агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу онгоцны нислэгийг хойшлуулж, зорчигчдыг онгоцноос буулгасан билээ. БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын албанаас тухайн агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийж дууссан байна. Шалгалтын явцад тэсрэх бөмбөг илрээгүй тул МИАТ компани холбогдох газруудаас нислэг хийх зөвшөөрөл авч удахгүй хөөрөх гэж байна.