Хөвсгөл аймагт арилжааны 5 банкны 59 нэгжээр 340 гаруй ажилтан банк санхүүгийн үйлчилгээг хүргэж байна.
Хэдийгээр эдийн засаг хямралтай байгаа боловч сүүлийн үед иргэдийн хадгаламж өссөн гэдгийг Хөвсгөл аймаг дахь Монгол банкны салбарын захирал Б.Батнасан хэлж байлаа. Тус аймгийн хэмжээнд 78140 иргэн 72 тэрбум 98 сая гаруй мянган төгрөгийн хадгаламж эзэмшиж сүүлийн үед хадгаламжийн үлдэгдэл нэмэгдсээр байгаа гэнэ.
Харин 40896 зээлдэгчийн 150 тэрбум 635 сая гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа бол хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 4 тэрбум 784 сая гаруй төгрөг байгаа ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа