\”Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэглээний халуун усыг хэсэгчлэн хааж, холбогдох завсар үйлчилгээг хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Хүүхдийн ордон, 220 мянгат, УДЭТ, Төрийн тусгай хамгаалалтын газрын харьяа 30, 31 дүгээр объект, ОХУ-ын Элчин Сайдын Яам, Улсын их дэлгүүр, 40, 50 мянгатын орон сууцнууд, Барилгын коллеж, Хонхорын 7, МҮЭСТО, Алтай хотхон, Төмрийн завод, Нарны хороолол, Нийслэлийн авто тээврийн газар орчмын орон сууц, албан газрууд, Хараа зочид буудал, Эмийн завод, Саруул төв, Голомт хотхон, 5 дугаар хорооллын баруун талын хэсэг, 19 дүгээр хороолол, Хан-Уул дүүрэг, Автобус-1, Атар өргөө, \”Аварга” дээд сургууль орчмын орон сууц, албан газруудыг хэрэглээний халуун усаар хангаад байна.
Харин 06 сарын 13-наас 06 сарын 23-ны өдрийг дуустал хуваарийн дагуу Хотын захиргаа, Төв музей, Цэцэг төв, Зоос гоёл, СУИС, Залуучууд зочид буудал, ШУТИС, Спортын ордон, Багшийн дээд орчимд хэрэглээний халуун усыг хязгаарлах тул хэрэглэгч та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу.
\”УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК