Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар ес хоног амарна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг 7 сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан. Тодруулбал, 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар наадмаар ажлын таван өдөр амардаг болсон.
Харин энэ жил 7 сарын 9, 10, 16, 17 амралтын өдрүүд таарч байна. Тиймээс 7 сарын 8-нд амарч, 18-нд ажил эхэлнэ. Ингэснээр наадмаар нийтдээ 9 хоног амарна. Нөгөө талаас энэ үеэр буюу 7 сарын 14-нд АСЕМ-ын хамгийн том уулзалт буюу 53 орны төрийн тэргүүн нарын уулзалт болно.
Төгс