МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Шадар сайд асан У.Хүрэлсүх өөрийнхөө хүсэлтээр УИХ-аас татгалзсан хуруу дарам цөөхөн улс төрчдийн нэг. Гэхдээ тэрээр УИХ-ын гишүүний суудлаас татгалзсан ч гэсэн улс төрөөс холдож явсангүй. \”Ардын нам, авгай хүүхэд, анд нөхөр гурваа юугаар ч солихгүй” хэмээн мэдэгдэж байсан У.Хүрэлсүх энэ сонгуулийн үеэр МАН-ын сонгуулийн төв штабт С.Баяр, Су.Батболд, Ё.Отгонбаяр, Т.Ганди нарын хамт ажиллаж, хөдөө орон нутгийг хариуцаж байгаа гэнэ.
Сонгуулийн сурталчилгааны хоног цөөхөн үлдсэнтэй холбогдуулан, МАН-ын дарга М.Энхболд болон У.Хүрэлсүх хоёр орон нутгаар явж, нэр дэвшигчдээ дэмжихээр болжээ. Тэрээр Хэнтий аймгийн сонгуулийн сурталчилгааны нээлтэд оролцсон бөгөөд зүүн аймгуудын сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаатай танилцаж, нэр дэвшигчдээ дэмжиж ажиллахаар замд гарчээ.