Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Зүүн Алтан-Өлгийн 1,5 км авто замын ажлыг Өргөн говь ХХК гүйцэтгэж 2014 онд ашиглалтад хүлээлгэн өгсөн. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүдийн үүрэг даалгаврын дагуу уг замын 1 байршилд автобусны буудал, явган хүний зам болон 2 цэгт ус зайлуулах хоолойн ажлыг 09 дүгээр сарын 14-16-ны хооронд гүйцэтгэж байна. Иймээс дээрх хугацаанд замыг бүрэн хаах болсныг мэдэгдье. Зам барилгын ажлын үед тээврийн хэрэгслүүд түр замаар зорчино уу.