УИХ-ын сонгуулийн 30 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Дуламсүрэнгийн ДОРЖПҮРЭВ аймгийнхаа иргэд сонгогчидтой хийх уулзалтаа үргэлжлүүлсээр байна.
Тэрээр өчигдөр Сүмбэр суманд ажиллаж иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Нэр дэвшигч энэ удаа мал ахуйгаа даган зусландаа гарсан иргэдийнхээ ажил, цаг замыг хүндэтгэн айлуудаар уулзалтаа хийж явна.
Зүтгэлийн эхэнд хүнээ, Сэтгэлийн төвд нутгаа гэсэн уриаг эрхэм зорилгоо болгодог нэр дэвшигчийн хувьд өнгөрсөн хугацаанд тус суманд олон сайхан ажлыг санаачлан хэрэгжүүлсний нэг нь тус сумыг дулааны нэгдсэн төвтэй холбосон явдал байлаа. Түүний хийсэн энэхүү ажлын үр дүнд сумын албан байгууллага, хувийн хэвшлүүд нэгдсэн дулаанд холбогдож цаашид айл өрхүүд холбогдохоор судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаад иргэд ам сайтай байлаа. Тэд цаашид төрийн бодлогын зүгээс газар тариалан, мал аж ахуйн уялдаа зохицлыг хэрхэн шийдэж болох талаар, мөн таны хэрэгжүүлээд байгаа төв хувийн хэвшлээр зээлийн нөхцлөөр малчдад дулаан сайхан өвөлжөөтэй болгох, фермерийг үйл ажиллагааг идэвхжүүлэх, тариа хүнсний ногоог хадгалах борлуулах талаар өөрсдийн санал санаачилгыг хэлж УИХ-д сонгогдвол энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхийг хүслээ. 2007 оноос хойш бидэнтэй байнга холбоотой байж өөрийн зүгээс боломжтой бүхнийг хийж дэмжиж явдагт нь талархлаа илэрхийлж байлаа.
Д.Доржпүрэвийн хувьд Хүнээ гэсэн зүтгэлийг зорилгынхоо эрхэм болгож, Нутгаа гэсэн сэтгэлээ ажил үйлийнхээ эхэнд тавьдаг эрхэм үүргийнхээ хүрээнд өнгөрсөн хугацаанд хийсэн гол ажлаасаа танилцууллаа. Тэрээр наанадаж цахилгаан дулаан, замын асуудлыг өөрийн чадах чинээгээрээ шийдүүлсэн минь энэ. Зарим үед нутагтаа хөрөнгө оруулахын тулд, ажил бүтээхийн төлөө өөрийн чадах хэмжээнд зүтгэх лобби хийх үе ч байсан.Энэ бүхэн хэний төлөө вэ, ямар үр дүн авчрах вэ гэдэг эцсийн үр дүн нь чухал байсан хэмээгээд хамгийн сүүлд гэхэд Жаргалант сумын шинэ суурьшлын бүсэд 650 сая, Бүрэн суманд 250 сая, Баянчандмань суманд 395 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдүүлснийг энэ үеэр дуулгалаа.
Мөн манай аймагт хамгийн түрүүнд бүх аймгаас түрүүлж сумын төвүүдэд интернетийн сүлжээтэй болж байна. Энэ бүхнийг би бусдад тайлагнаад байдаггүй ч өөрийн зүгээс чадах ядахаараа хийж буй ажлууд маань цаашид мөрийн хөтөлбөрийн хүрээнд илүү өргөн хүрээнд хийгдэнэ гэдгээ Сүмбэрчүүддээ тайлагналаа.
Их хурлын гишүүн болоогүй ч хийсэн бүхэн нь хүний төлөө, сум орон нутгийн төлөө байдагт нь талархаж явдагаа нутгийнхан энэ үеэр илэрхийлж энэ сонгуулиар Д.Доржпүрэвийгээ, залуу эрч хүчтэй хүнээ дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 30 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Дуламсүрэнгийн ДОРЖПҮРЭВ-ийн сонгуулийн штабаас