Бараг гурван жилийн өмнө дөө, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн гэх дуулиан шуугиан дагуулсан олон тэрбумын асуудал дэгдсэн.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, \”Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын албыг хашиж явсан хүргэн Г.Дэнзэн эхнэрийнхээ \”Говь повер” компанид 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээгээр олгосон Эрүүгийн хуулийн 150.3, 265.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гадагшаа явж, тэндээсээ ил захидал бичиж явсан Г.Дэнзэнг эх орондоо ирснийх нь дараа өнгөрсөн оны тавдугаар сард түүнийг АТГ-аас баривчилж байв.
Хүргэн Г.Дэнзэн одоо батлан даалтад байна. Харин түүнд холбогдох хэргийн материал АТГ-ын сэйфэнд дараастай хэвтэж байгаа аж. АТГ-ынхан дөрвөн сарын өмнө хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ \”Г.Дэнзэнгийн хэргийн мөрдөн байцаалт дуусч байгаа. Удахгүй прокурорт шилжүүлнэ” гэж байсан.
Тэгвэл Г.Дэнзэнгийн өмгөөлөгч \”Надад албан ёсоор прокурорт шилжүүлсэн тухай мэдэгдээгүй” гэж байна. АТГ-ынхан ч уг хэргийг шилжүүлсэн эсэх талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Тиймээс улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан гээд байсан хүргэн Г. Дэнзэнгийн хэрэг хаачив гэдэг асуудал анхаарал татаж байна. Эсвэл тэр гэм буруугүй байсан хэрэг үү?
Эх сурвалж: \”Зууны мэдээ\” сонин