Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар \”Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага\” MNS 6582:2016; \”Сурагчийн ширээ ба сандал. Турших арга” MNS 6583:2016 стандартуудыг хэлэлцэж баталсан билээ.
\”Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага\” MNS 6582:2016 стандартаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ, сандлын төрөл болон зориулалтын хэмжээнд тавих шаардлагыг тогтоож өгсөн бол ”Сурагчийн ширээ ба сандал.Турших арга” MNS 6583:2016 стандартаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ болон сандлын бат бэхийг шалгах аргачлалыг тогтоосон.
Дээрх хоёр стандартуудыг 2016 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх юм.