2016-2017 оны хичээлийн жилийн их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр орон даяар 12:00 цагаас монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлсэн. Энэ жил улсын хэмжээнд 36207 сурагч ЕБС-ийг төгсөж байгаа билээ. Өмнөх жилийн төгсөгчидтэй нийт 37.200 гаруй шалгуулагч ЭЕШ-д оролцох юм.
Өнгөрсөн жил элсэлтийн ерөнхий шалгалтын байранд сурагчид нууцаар утастай орж, шалгалтын материал гадагш задруулсан тохиолдол гарч байжээ. Тиймээс энэ жил хяналтыг сайжруулж, сурагчид утас авч яваа эсэхийг металл илрүүлэгчээр шалгаж оруулж байгаа юм.
Түүнчлэн ЭЕШ авах ЕБС-иудын байранд 200 метр зайд ажиллах хүчин чадалтай сүлжээ унагах төхөөрөмж байрлуулсан аж.