Улаанбаатар хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн хурлыг энэ сарын 15-19-ний өдүүдэд зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд \”Нарантуул” олон улсын худалдааны төв, \”Сандэй плаза” худалдааны төв, \”Өгөөмөр” техникийн захууд 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд амрахаар болсон. \”Нарантуул” худалдааны төвийн есдүгээр сарын 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 22-ны амралтын өдөр, \”Сандей плаза” худалдааны төвийн есдүгээр сарын 15, 16-ны ажлын өдрийн хуваарийг есдүгээр сарын 14, 21-ний амралтын өдрийн хуваарьт шилжүүллээ.
Мөн Улаанбаатар хотын гол гудамж, замуудыг урт хугацаагаар хаах тул иргэд, жолооч Та бүхэн нийтийн тээврийн хэрэгслийг сонгож, замын хөдөлгөөнд оролцохыг замын цагдаагийн газраас уриалж байна.