Продюссер Чарли Эберсолоос харьцаагаа таслаад дуучин Бритни Спирс удаан хугацаанд ганцаар байхыг хүссэнгүй. Тэд салсан даруйд Барууны хэвлэлүүдэд дуучин бүсгүй шинэ харилцаа үүсгэсэн гэх мэдээллүүд гарч эхэлсэн билээ. Эхлээд од бүсгүй Лас-Вегасын нэгэн шөнийн клубт авьяастнуудыг хайж тодруулдаг Кэйд Хадсонтой цуг харагджээ. Эргэн тойрны хүмүүс нь эртний танилуудын хооронд гал дүрэлзсэн хэмээн ярьж эхэлсэн. Гэвч энэ таамаглал үнэнээс хол зөржээ.
33 настай Спирстэй зоогийн газрууд ажиллуулдаг бор үст залуу Харри Мортон жиг ургуулсан аж. Папарацци нар дурлалт хосын анхны болзоог хальсанд буулгаж чаджээ. Бритни, Харри хоёр Лос-Анжелес хотын нэгэн сүши бааранд болзсон байна. Тэр үдшийн туршид дуучин бүсгүй залуугаас харцаа салгаагүй бөгөөд хааяахан утсаа авч хэн нэгэнтэй ярилцаж байсан гэнэ.
Харри Мортон түүнээс өмнө Дэми Мур болон Линдсей Лохантай амраглаж байсан аж