Өршөөлийн
хуулиар авлига албан тушаалын хэрэгт холбогдсон 100 гаруй хүн өршөөгдөж, 32
тэрбум төгрөг салхинд хийсэх байлаа. Сүүлд мөнгөн дүн 32 тэрбум төгрөг
болчихоод байгаагаас биш УИХ-ын гишүүдэд ирсэн мэдээллээр 350 тэрбум төгрөгийн
асуудал яригдаж байсан юм. Мөн АТГ-аас өршөөлд хамрагдаж магадгүй 100 гаруй
хүний нэрсийг зарлахгүй гэсэн мөртлөө УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Л.Болд нарыг
шалгаж байгаа хэмээн мэдээлсэн нь олон нийтийн дунд багагүй шуугиан дэгдээгээд
авсан юм.
Тэгвэл
өчигдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар гишүүдийн гар дээр ирсэн материалд 350
тэрбум төгрөг, 32 тэрбум болж, шалгагдаж буй хоёр гишүүний нэг нь алга болжээ.
Үүнд гишүүд ихэд ундуйцаж, тайлбар өгөхийг шаардаж эхэлсэн юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
С.Бямбацогт \”Өршөөлийн хуулиар
гишүүд нь хар цагаанаараа, намууд нь шударга, шударга бусаараа хуваагдлаа.
Өршөөлийн хуулийн протоколыг ил болгоё. Хэн нь ямар санал гаргасан. Хэн нь юу
ярьж байсныг ард түмэн мэдэж авах ёстой. УИХ-ын даргаа та Өршөөлийн хуулийг
хэлэлцсэн протоколыг ард түмэн ил болгоод өгөөч” гэсэн саналыг тавьсан ч АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж \”Хууль зүйн байнгын хорооны хурал
дээр тавьсан асуултын хүрээнд бид дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж өгсөн. Одоо
мөрдөгдөж байгаа хуулийн дагуу нууцаар байнгын хороонд гаргаж өгсөн” гэхээс өөр тайлбар хийсэнгүй. Өөрөөр
хэлбэл авлига албан тушаалын хэрэгт холбогдсон, улмаар улсад 32 тэрбум
төгрөгийн хохирол учруулаад байгаа 100 гаруй хүний мэдээлэл одоо мөрдөгдөж буй
хуулийн ачаар хамгаалагдаж чадлаа.
Мөн
Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар хүлээн авснаар эдгээр 100 гаруй хүнийг
өршөөлд хамрагдуулахгүй болсон юм. Гэвч зарим гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг
хүлээн авсан ч ямар ч өөрчлөлт орохгүй гэдэг тайлбарыг хийж байв.
Хоригийг
хүлээн авсан бол Өршөөлийн хуульд холбогдох өөрчлөлтийг хийх ёстой гэдгийг
Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх хэлж байна. Тэрээр
Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийн талаар товчхоноор \”Ерөнхийлөгчийн хориг бол маш тодорхой байсан. Өршөөлийн тухай
хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлд байгаа Хээл хахууль авах, Төрийн
албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулах, Хууль бусаар хөрөнгөжих,
Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан
мэхлэх замаар онц их хэмжээний хохирол иргэдэд учруулсан хэрэг, Бусдын эд
хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн хүндрүүлсэн хэлбэрийг Өршөөлийн
хуулийн 9.1.3-т заасан \”өршөөлд хамааруулахгүй байх нөхцөл байдал”-д тусгах
ёстой гэсэн агуулгаар хориг тавьсан юм. Үүн дээр нэмээд анх удаа гэмт хэрэг
үйлдсэн өсвөр насны залуучууд, албан тушаалтан бус жирийн иргэд олноор үйлддэг
Эрүүгийн хуулийн 3 зүйл ангиар ял эдэлж байгаа хүмүүсийг Өршөөлийн хуулийн
5.1-д заасны дагуу эдлээгүй үлдсэн ялаас нь 2 жилийг хасах нь зүйтэй гэсэн зарчмыг
баримталж хориг тавьсан” гэж тайлбарлав.
ГэвчШадар сайд Ц.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсэг Ерөнхийлөгчийн хоригийг илт
гуйвуулж, Үндсэн хууль, Дэгийн хуулийг зөрчсөн хуулийн төслийг боловсруулаж
батлуулахаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр оруулж ирсэн гэв.
Өөрөөр
хэлбэл ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ батлавал Ерөнхийлөгчийн хориг талаар болж,
32 тэрбумын хохирол учруулсан 100 гаруй авлига албан тушаалын хэрэгтэн
өршөөгдөх болно гэдгийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх
хэллээ.
Амар