Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх Хараагүйчүүдийн нөхөн сэргээх сургалтын төвийг энэ жилээс Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болгон өргөтгөж, хараагүй иргэдийг таван төрлийн мэргэжлээр мэргэшүүлэх сургалтыг явуулахаар болжээ. Нэг жилийн хугацаанд 63 хараагүй иргэнд бариа засал, эсгий гар урлал, хөгжим, дууны найруулагчийн мэргэжил эзэмшүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Хөдөлмөрийн яамнаас МСҮТ-ийн сургалтын хувьсах зардлыг бүрэн дааж байгаа бөгөөд 18-55 насны хараагүй иргэдэд ямар нэгэн төлбөр авахгүйгээр мэргэжил олгох юм байна. Мөн орон нутгаас МСҮТ-д суралцахаар ирсэн иргэдийг оюутны дотуур байранд үнэ төлбөргүй байрлуулах аж.
Тэд нэг жилд есөн ангид 63 оюутан элсүүлэн сургана. Одоогоор суралцагсдын бүртгэл 90 хувьтай байгаа гэнэ.
эх сурвалж: zaluu.com