Тайванийн Кинмень хотноо Ази тивийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн 3×3 төрлийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Малайз, Иран, Хонконг, Макао, Индонез, Филиппин улсууд оролцсон байна. Анхны тивийн аваргаас эхлэн алгасалгүй оролцож буй Монгол улсын баг энэ удаад ихээхэн амжилттай оролцож тивийн хошой аварга болж чаджээ.
Манай сагсчид хэсэгтээ Хонконг, Малайз, БНСУ-ын багийг хожиж, талбайн эзэн орны сагсчдад хожигдсон байна. Хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан манай залуус хагас шигшээд Индонезийг 18:17-гоор хожсон юм. Харин шигшээ тоглолтонд Тайваний багтай дахин тоглож, 20:12-оор хожин тэмцээний алтан медалийн эзэд боллоо. Ингэснээр тэд тивийн хошой аварга хэмээн дуудуулах эрхтэй болж байгаа төдийгүй манай багийн бүрэлдэхүүнд Б.Алтангэрэл, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших, Ч.Ихбаяр нар багтжээ.
Харин Монголын эмэгтэй баг Тайвань, Хонконг, Иран, БНХАУ-ын багтай ”А” хэсэгт багтаж, хоёр хожил байгуулан хэсгийн гуравдугаарт жагсчээ. Тэдний хэсгээс шалгарсан Тайваний баг түрүүлж, Ираны баг мөнгөн медаль хүртсэн байна.
Ийнхүү Монгол улсын эрэгтэй баг Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд таван удаа оролцохдоо хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медалийн эзэн боллоо.