Улаанбаатар дулааны сүлжээ компаниас Зайсан толгойн ойр орчмын 15 компаний дулааныг хаах болсноо мэдэгджээ. Энэхүү Богд уулын дархан цаазат газрын нэг хэсэг болох Зайсан толгойн ойр орчимд тансаг зэрэглэлийн барилга байгууламж ихээр баригдсан.
Тэдгээр байгууламж нь иргэн О.Одсүрэний хувийн хөрөнгөөр барьсан дулааны шугамаас зөвшөөрөлгүй, хууль бусаар авч ашигласан хэмээн иргэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ийнхүү иргэн О.Одсүрэн нь Улаанбаатар дулааны сүлжээ компанитай маргалдаж, улмаар гурван шатны шүүх хуралдааныг дамжин уг асуудлыг хэлэлцэн эцсийн шийдвэрийг О.Одсүрэнгийн талд гаргажээ. Тиймээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх учир дараах 15 компаний дулааныг хаахаар болж байна.1. Бөхбат ХХК-ийн Түшээ гүн хотхон
2. Сипоко ХХК-ийн Энхжин-2 хотхон
3. Номин холдинг ХХК-ийн Цэцээ гүн хотхон
4. Голден вилл ХХК
5. Далай омбо ХХК-ийн Хан түшээ хотхон
6. Гантулга бор ХХК
7. Хан бэлчир ХХК-ийн үйлчилгээ, АОС
8. Зайсан максим АОС, Иргэн Л.Туяа
9. Баатар дулаан хан ХХК Тохилог Зайсан хотхон
10. Эх газрын эрдэнэс ХХК-ийн Гэрэг вилла хотхон
11. Рома инвест ХХК
12. Ромбон газар ХХК-ийн Солар жарден хотхон
13. Жи энд Моторс ХХК /Сайн констракшн/
14. Софт трэйд ХХК
15. Жинхэнэ Уянга ХХК