Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийллээ. Тусгаар тогтнол эв нэгдэл эвслийн дарга Г.Уянга \”Манай нам энэ удаагийн сонгуульд маш амжилттай оролцлоо. Хоёрхон сарын настай мөртлөө энэ удаагийн сонгуульд өндөр амжилт үзүүлсэн гэж бодож байна. Бид энэ удаагийн сонгуулийн санал хураалтын үр дүнд сэтгэл хангалуун байна. Сонгуулийн санал хураалтын үр дүнгийн судалгаа долоо хоногийн өмнө эрс өөрчлөгдсөн. Бидэнд их туршлага боллоо. Цаашид бид зөв үзэл сурталтай нам, эвсэлтэй хамтран ажиллах болно” гэсэн юм.
Нинж