• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 5 сарын 7
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Төрийн албан тушаалтан хүүтэйгээ хамт 700 мянган ам.доллар угаажээ

    Э.Бат-Үүл: С.Баярцогтыг нүцгэлээд харвал  АН-ын хагарал бутрал, ялагдал, гутралын бүх шарх сорви сийлээстэй байдаг юм, xөөрxий

    Улаанбаатар хотын хамгийн харууцтай газруудын нэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэв

    Камерын хяналт сул байршлуудад сэжиг бүхий QR код, бичиглэл байрлуулах тохиолдол илэрчээ

    ЦЕГ: Нийслэлд зам засвар, арчлалтын ажил гүйцэтгэдэг ТӨК-ийн удирдлагууд мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүллээ

    Улсын хэмжээнд төрөлт өмнөх оноос 5.7 хувиар буурчээ

    49 мянган төгрөгийн нүүрсийг 8 мянган төгрөгөөр борлуулах эрх олгосон албан тушаалтныг яллахаар шүүхэд шилжүүлжээ

    “Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

    Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэгж

  • Улс төр
    С.Бямбацогт: Танхимд ирц хангалтгүй байна,  гишүүдийн зөвлөх, туслахууд гишүүнээ чуулганы танхим руу яаралтай явуулна уу

    Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэх ҮХЦ-ийн хуралдаан маргааш болно

    Татварын хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Татварын хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогт сонгогдлоо

    С.Амарсайхан: Эпштейний асуудлууд Монголын гадаад нэр хүнд, улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас ажлын хэсэг байгуулна

    Н.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг үр хүүхдэд нь нөхөж олгоно

    Х.Баттулга: Монголчууд баялагтаа эзэн болж чаддаггүйд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол С.Баярцогт

    А.Баяр: Х.Нямбаатар Монголын хаан болчихсон юм байна

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахим шилжилт, мэдээллийн нэгдсэн системийг бий болгоно

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Мөнх оршихуй буй Наран, Саран

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

    Баабар: Хүйстолгойн бичиг тайлагдсан уу?

  • Дэлхий дахинд
    Хантавирусийн халдвар дэгдсэн аяллын хөлгийг Испани улс боомтдоо хүлээж авахаар боллоо

    Иран АНУ-ын энхийн саналыг хэлэлцэж эхэлжээ

    Мехико хот маш хурдтай “живж байна”

    Мехико хот маш хурдтай “живж байна”

    Газын зурваст арьсны халдварт өвчин эрс нэмэгджээ

    Худаг булаацалдсан мөргөлдөөний үеэр олон хүн алагджээ

    Путин интернет сүлжээ тасалж буй шалтгаанаа террорист халдлагаас сэргийлэх гэж тайлбарлажээ

    АНУ Ормузын хоолойг бүсэлж, мина цэвэрлэх ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж байна

    АНУ гал зогсоох тохиролцоог зөрчсөн тул Иран Ормузын хоолойг нээх боломжгүй гэжээ

    Трампын “гал зогсоох хугацааг сунгах” мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 98 ам.доллар болж буурчээ

    ОХУ-д ДОХ-ын халдвар тархалт эрс нэмэгдсэн тул хүн амын гуравны нэгийг жил бүр шинжилгээнд хамруулна

  • Эрүүл мэнд
    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

    Орон нутагт өсвөр насны охидын төрөлт их байна

    Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

    “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх шинжилгээг өнөөдөр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй хийж байна”

    Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

    14-18 насны 3000 сурагчид чих, хамар хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгоно

    Судалгаагаар зэрлэг нэрс жимс нь зүрх, бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдлоо

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Дэд сайдууд зэс нь цухуйж, огцрох болзлоо хангалаа

    Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ

    А.Амундра: Би зугтаагүй, ярих боломжоо ашиглах гэж л хүлээж байна

    Д.Сумьяабазараас Хууль зүйн сайд Б.Энхбаярт хаягласан “мэндчилгээ”

No Result
View All Result

Эгч бид хоёрын дансны дэвтэр

by
2016-09-13 16:00
in Танин мэдэхүй
0
SHARETWEET

\"\"

Нэг. Том биетэй эгч

Яо Фэнь Лань надаас арван насаар эгч юм. Тэр арван зургаан нас
хүрдэг жилээ манай гэрт ирэх үед жижиг сандал дээр суугаад орхитол нөгөөдөх нь
түүнийг даалгүй юу ч үгүй яйраад уначихав. Би түүний арга ядсан байдалтай нүүр
нь байдгаараа улайчихаад хөсөр сарвалзан хэвтэхийг нүд бүлтийн харж байснаа
тачигнатал хөхөрч: «Том бөгст! Том бөгст өө!» хэмээн шоолж байснаа санаж байна.
Тэр их л хорсолтой нь аргагүй босож ирээд олон таван үг хэлэлгүй бөгсөөрөө
сүвээ минь түлхэж газар лагхийтэл газар суулгахад би шаралхсандаа орь дуу тавин
уйлж гарлаа. Ээж маань намайг татан босгоход хойд аав ч мөн тухайн үедээ л
ховор нандинд тооцогддог байсан цаастай чихрийг гарт минь атгуулсан боловч би
амаа тас жимийчихээд түүнийг «Эгч ээ!» гэж дуудаагүй юмдаг.

Яо Фэнь Лань бол манай хойд аавын дагуулан ирсэн охин нь бөгөөд
арван долоон настайдаа ахлах дунд сургуульд орсон боловч хичээлдээ тийм ч
сайнгүй болохоор багш түүнд хуулан бичих даалгавар өгч шийтгэх нь олонтоо.
Гэсэн атлаа сургуульдаа дуртай гэж жигтэйхэн. Ядаж байхад хойд аав түүнд ээждээ
сайн тус нэмэр болж бай хэмээн захидаг болохоор өдөржин л гэрийн ажилтай
зууралдсаар ууц нуруу нь хөшсөн амьтан унтах ор руугаа явж харагддаг. Түүндээ
түүртдэг болохоор тэр байх л даа хоол хийж байхдаа түмпэн шанага түжигнүүлэх
хийгээд гахайн тэжээлийг хайш яйш цацаад хаях бол энүүхэнд. Би гэж томоогүй
амьтан түүнийг сав л хийвэл шоолж даажигнах тул дэгдээхэй шүүрдэг элээ шиг
намайг энд тэндгүй элдэн яваа дүр зургийг өдөртөө хэдэн удаа ч харж болохоор
байв.

\”Яо Фэнь Лань минь! Чи жаахан хүний эгчийн янзтай байвал
зүгээрсэн дээ!” гэж хойд аав минь өгүүлэхэд тэр хөмхийгөө цус гартал зуугаад:
\”Тэр И овогтой. Харин би Яо овогтой байтал яахаараа биднийг заавал эгч
дүүс болгох гээд байдаг билээ?” хэмээн өгүүлсэн юм. Хойд аавд түүний хэлсэн үг
нэгийг бодогдуулав бололтой. Удаах өдрийн өглөөгүүр намайг дагуулан цагдаагийн
хэлтэс дээр очиж миний овгиийг солиулснаар Яо Сяо Тяо хэмээх нэртэй болчихов.
Долоохон настай би гэдэг жаахан амьтан яахин эсэргүүцэх ч учраа мэдэхгүй тул
гагцхүү уржнан жил өвчнөөр өөд болсон эцгийгээ санасаар замын турш усан нүдлэж
явсан юм. Тэр өдрийн орой юу болов гэмээр хөлийг минь угааж өгөхийн сацуу
долоон ширхэг чихэр өгсний дөрөв нь цаастайгаа наалдчихсан байж билээ. Мань хүн
түүнийг хичнээн удаан хадгалсныг чухам хүлчин чөтгөр л мэдэх буй за. Би
хэдийгээр түүний өгсөн чихрийг амтархан идсэн боловч хойд эцгийгээ шавдуулсаар
овгийг минь өөрчлүүлсэнд сэтгэлдээ түүнд өширхсөн хэвээр байж билээ.

Хоёр. Сяо Тяо минь! Битгий айгаарай!

Намайг долоон настай байхад ээж хойд аав хоёр чулуу олзворлохоор
уул руу яваад хагас сар бололгүй осолд орцгоосон юм. Тэсэлгээний бодис
дэлбэрэхгүй байх тохиолдол хааяа гардаг. Тийм тохиолдлоос чулуучид маш их айдаг
ажээ. Тэр нэгэн өдөр тийм тохиолдол гарсан тул хойд аав маань утсыг нь даган
шалгаж байтал гэнэт тэсрэлтийн чимээ сонсогдож хамаг бие нь дөрөв таван хэсэг
хуваагдаад агаарт шидэгджээ. Дэлбэрэлтийн өмнөхөн ээж маань ямар нэгэн муу
совин татсан бололтой «Лао Яо минь!» гээд ухасхийтэл тэсрэлтийн долгионд
цохиулан унасан гэдэг.

Яо Фэнь Лань сургууль дээр очоод намайг авсан юм. Бид хоёр замын
турш шогшсоор түүний хамаг биеийн хар хөлс цувахад би чимээгүйхэн мэгшин уйлж
явлаа.

Тэр хэсэг зуур зогсоод миний толгойг илбэх зуур: \”Сяо Тяо
минь! Битгий айгаарай! Эгч чинь байхад алзахгүй шүү дээ!” хэмээн эелдэгхнээр
аргадсаны дараа бид хоёр цаашаа шогшицгоов.

Эмнэлэгт очтол хойд аав аль хэдийн амьсгал хураагаад ээж маань
дөнгөн данган амь голтой төдийхөн амьтан байлаа. Тэр намайг олж харангуут
нулимс нь өөрийн эрхгүй мэлмэрээд ирэв. Яо Фэнь Лань түүн рүү дөхөн очоод «Ээж
ээ!» хэмээн дуудав. Тэр урьд нь ийн хэлэхдээ ихэд ичингүйрсэн янзтай байдаг нь
бид хоёрын сэтгэл зүрхэнд төрсөн эцэг эхийг маань орлож чадах хүн нэгээхэн бээр
үгүй байсны улмаас тэр буй за. Гэтэл харин энэ удаа тэр нулимсаа хүчлэн барих зуур:
\”Ээж ээ! Та санаа амар байж үз дээ! Би Сяо Тяог сайтар харж хандсаар сайн
хүн болгож чадна!” гэж билээ.

Эмнэлгийн сувилагч ээжийн минь нүүрийг цагаан даавуугаар бүтээхэд
би уйлан цамнаж гарав. Яо Фэнь Лань намайг хэдэн ч удаа хойш татахыг хичээсэн
боловч би түүнийг өшигчиж цохиод яахин тийм амар дийлдэх билээ. Яо Фэнь Лань
уураа барьж ядахдаа бахим бүдүүн гараараа намайг тасхийтэл алгадаад авав. Чих
дүнгэнэн нүднээс оч гялалзах шиг болж «Үхсэн хүн уйлсаны зоргоор босоод ирдэг
бил үү? Усан нүдлээд байлгүй намайг даган гэртээ хариад маргааш хичээлдээ явж
үзээрэй!» хэмээн Яо Фэнь Ланьгийн хэлэх нь л бүдэг бадаг сонсогдов.

Маргааш нь Яо Фэнь Лань надтай цуг ахлах сургууль руу явсангүй.
Хоёрдахь гуравдахь өдөр ч гэртээ сугарч үлдсэн нь сургуулиа хаясан хэрэг
байлаа. Дөрөвдөх өдөр тэр томчуудыг дагалдан манай суурингийн барилгын бригадад
ажиллах болсон юм даа.

Гурав. Тааруу дүн авбал ямар өр төлөөстэй болохыг мартавзай

Яо Фэнь Ланьд нэг тэмдэглэлийн дэвтэр байх. Түүн дээрээ голчлон
миний өр ширтэй холбоо бүхий зүйлийг бичдэг юм. Нэгэн өдөр тэр надад хандаж:
\”Яо Сяо Тяо! Өнөөдрөөс эхлэн би чиний хувьд авлагын эзэн болон хувирлаа
шүү. Чи надаас зээлсэн мөнгө болгоныг би хүүтэй нь хамт энд тэмдэглэж байх
болно. Тийм болохоор чи том болсон хойноо надад хүүтэй нь эргүүлж өгөөрэй!” гэж
хэлсэн юм. Би түүний өөдөөс: \”Би Яо Сяо Тяо биш. И Сяо Тяо мэдэв үү? ”
хэмээн хашгирав. Тэр бахим бүдүүн хуруугаараа тэмдэглэлийн дэвтрийн хатуу
хавтсыг илэх зуур тас тас хөхрөөд: \”Чиний ямар овогтой байх нь юуны хамаа
байх вэ? Чи гол нь Яо овогтын хоолноос хороож байгаа гэдгээ мэдвэл барав.”
хэмээн тавласан юм.

1990 он буюу намайг найман нас хүрдэг жил Яо Фэнь Лань арван
наймтай байхдаа эрчүүдээс дутахгүй хүч чадалтай болж билээ. Тийм болохоор
тоосго чулуу үүрэх, цемент зуурахын зэрэгцээ тариа будаа боловсрох үеэр том
куртка өмсчихөөд өглөөнөөс орой болтол үхэн хатан хөдөлмөрлөнө. Үе тэнгийн
охидтой харьцуулахад бахим бүдүүн биетэй, царгисан хоолойтой тэрээр нэг их
аятайхан харагддаггүй. Гэхдээ л хөөрхий минь ахлах сургуулийн үүдээр өнгөрөх
болгондоо дотогш шагайн харах бөгөөд ангийнхан нь энэ үед төгсөх дөхөөд байсан
үе тул атаархсан харц тэдэн рүү чулууддаг. Тэгээд гэртээ эргэж ирэхээрээ надад
улам ч муухай фашист зан гаргаж эхлэнэ дээ.

Яо Фэнь Лань бид хоёрын өр ширийн харилцаа олон арван нарийн
төвөгтэй асуудлыг үүсгэх энүүхэнд. Тухайлбал өр ширийн хүү бодох хувь хэмжээ
түүний санаа сэтгэлийн байдлаас хамаараад эрс хувирах нь бий. Хэрвээ би улирал
дундын шалгалтаар ангидаа хоёрдугаар байр эзлэсэн байвал мань хүн өөрийн дураар
хүүгээ шууд хорин хувь өсгөчихдөг. Түүгээр үл барам хүүнээс хүү бодохыг яана
гээч. Би нэг удаа сэмээрхэн тооцоо бодож үзтэл их сургууль төгсөхдөө Яо Фэнь
Ланьд наанадаж сая юань төлөхөөс нааш салж үхэхгүйг мэдээд яах учраа ололгүй
алмайран хоцорч билээ. Гэхдээ амьд хүн аргатай байдгийн үлгэрээр боломжийн гарц
олж чадсан нь өөрийн чадал хүчээ шавхан суралцах хэрэгтэйг ойлгосон юм. Түүний
үрээр би нэгдүгээр ангиас эхлэн анхан шатны дунд сургуулиа дүүргэтэл дандаа л
ангидаа сурлагаараа толгой цохидог болсон сон.

Дөрөв. Найдваргүй зээлдэгч болчих вий хэмээн айдаг

Долдугаар ангиа төгсдөг жилийн зун би сургуулийнхаа биеийн тамирын
талбай дээр өдөн бөмбөг тоглож байтал ангийн анд маань миний өмдний бөгсөн дээр
цус шүүрсэн байхыг олж харжээ. Би эргэж хараад сүнс зайлчих шахав. Тэр жил
цусандаа хутгалдан үхсэн ээжийгээ санаад өөрөө ч гэсэн түүний араас явах нь дээ
гэсэн шүү юм бодсон юм болов уу газар лагхийтэл суугаад уйлж гарлаа.

Оройхон гэртээ харьтал эгч маань над руу шоолонгуй харцаар харахыг
үзээд ангийн анд маань түүнд алтан хошуу хүргэсэн болохыг ойлгов. Миний нүүр
байдгаараа улайгаад газрын гав гэж байдагсан бол түүн рүү шурган ороход бэлхэн
байлаа. Хувийн нууц хэвээрээ үлдэх учиртай асуудлыг Яо Фэнь Лань мэдчихдэг
байна шүү гэж бодохоор болдогсон бол амархан нүд аньчихмаар санагдаж байсан
шүү.

Харин тэр оройн хоолыг маш тансаг сайхан бэлдэж зэхсэнийг би олж
мэдэв. Цагаан сарын үеэр л ам тосдох боломжтой амтат шарсан загас ширээн дээр
байхын зэрэгцээ, уур савсуулсан чанасан өндөгтэй гурилтай шөл арааны шүлсийг
асгаруулах шахна. Би ч өрж тавьсан хоолнууд руу өлөн чоно мэт дайран ороод шөл
усыг нь ховх сорсоны дараа хөлсөө арчаад хартал Яо Фэнь Лань хоолоо идээгүй
байхыг олж мэдэв. Би хоосон аягаа өргөөд их л гайхсан янзтайгаар: \”Чи
яагаад идэхгүй байгаа юм бэ?” гэхэд тэр гараа сэгсэрснээ: \”Би хамаагүй ээ!
Цатгалан байгаа.” хэмээн хариулав. Дараа нь тэр залгуулаад: \”Чи дураараа
хэрэглэж байгаарай л даа! Яагаав нөгөө юуг. . . . . . .Ариун цэврийн
хэрэглэлийг. . . . ” хэмээн сүүлчийн гурван үгийг дуулдах төдий хэлэв. \”Чамайг
хэрэглээд дуусчихаар дахин аваад өгөх болно оо. Мөнгө төгрөгний тал дээр санаа
зоволтгүй!”

Арван таван нас гэдэг амархан уясан хувирдаг туйлын эмзэг нарийн
үе боловч Яо Фэнь Лань тэгэхээс тэг гэсэн шиг хатуу ширүүн загнадаг байсан
болохоор би түүнийг далдуур дайсан мэт санаж явдаг байлаа. Гэтэл өнөөдөр юу
болов гэмээр ийм уян зөөлөн загнахаар өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс
цийлэгнээд ирэв. Яо Фэнь Ланьд тийм нялуун зан таалагдахгүй байгаа бололтой
дуугаа өндөрсгөөд: \”Яо Сяо Тяо! Чи надад тэгтлээ баярлаад хэрэггүй байх
шүү! Би чамд учиргүй сайндаа ингэж байгаа хэрэг биш. Харин чамайг найдваргүй
зээлдэгч болон хувирах вий гэхээс их айдаг юм.” хэмээн хэллээ. \”Чи харж л
байгаарай! Би чамаас хэдэн төгрөг зээлж хэрэглэснээ маш сайн санаж байгаа. Тэр
болгоныг би нэг ч мөнгө дутаалгүй буцаагаад төлж чадах юм чинь!” гэж би
хашгиран өгүүлсэн юм.

Тав. Бид хоёрын дансны дэвтэр тийм ондоо байжээ

Намайг алдартай их сургуульд шалгаран орсон тухай баяртай мэдээг
дуулаад манай суурингийхан шуугиад явцгаачихсан юм. Гацааны дарга надад
хүндэтгэлийн улаан тууз өөрийн гараар зүүж өгөхөд Яо Фэнь Лань царайгаа
улайлгачихаад хүмүүсийн араар бултганан намайг цоо ширтсээр байж билээ.

Их сургуульдаа хүрэлцэн очсоны дараа энэ орчлон миний төсөөлж
байснаас хавьгүй уудам гоё сайхан болохыг бахдаад баршгүй санагдана. Би уг нь
их сургуульд ирэхээсээ өмнөхөн хичээл сурлагын хажуугаар хоёр ажил давхар олж
хийгээд Яо Фэнь Ланьгийн өр ширийг хурдхан дарах юм шүү хэмээн том зүйл
төлөвлөж байсныг яахав. Гэвч хичээлийн гадуурх үйл ажиллагаа, гял цал номын
санд суух гээд зав чөлөөгүйн зэрэгцээ цэцэгсийн үнэр анхилсан сартай шөнийн
дурлалын романс гэсээр нэг л мэдсэн тэр бүх төлөвлөгөөгөө умартаж орхисон
байлаа.

Нэгдүгээр улирлын дундуур Яо Фэнь Лань гурван ч удаа над руу мөнгө
явуулахдаа: «Би Шанхай руу ажил олж хийхээр явж байгаа тул гэртээ харина гэлгүй
сургууль дээрээ үлдээд ахиухан ном үзээрэй!» хэмээн хэлүүлжээ.

Тийм болохоор би санаа амар номын санд сууж, уран илтгэлийн
уралдаанд бэлдэхийн сацуу үерхдэг залуутайгаа энэ тэрүүгээр зугаалдаг болсон
юм. Тэр зуур Шанхай, Үси, Ханжоу болон Гуанжоу зэрэг өөр өөр газар орноос эгч
маань мөнгө явуулсаар байлаа. Тэр хаа сайгүй хүнд хүчир ажил хийж явахдаа надад
бичсэн захидлуудын гол санааг зангидвал: \”Яо Сяо Тяо минь! Чамайгаа тийм
сайхан их сургуульд орсонд эгч нь үнэн голоосоо баярладаг шүү! Чи минь л хичээл
номоо сайтар үзэх бөгөөс эгчийнх нь хичнээн их ядарч зүдрэх ямар хамаа байх
билээ.” гэсэн байдаг байв.

Дэндүү удаан хол байсан болохоор тэр юм уу, би эгчийгээ хааяа
хааяадаа айхтар үгүйлэн санана. Тэгээд намайг мастерийн малгайгаа дөнгөж өмсөөд
байсан тэр жил Яо Фэнь Лань надад захиа ирүүлэхдээ: «Хүн хартай суух болсон тул
нутагтаа эргэн ирж хамтдаа баяраа тэмдэглэе!» хэмээн урьжээ.

Би долоон жилийн хойно зөвхөн захиа занаагаар харилцаж байсан
хайрт эгчийнхээ барааг анх харах боломжтой болов. Хуруу даран тоолвоос гучин
таван насны босго даван орсон эгч минь хүнд хүчир ажилд нухлуулсаар дөч хол
гарсан мэт оворжуу төрхтэй харагдана. Хүргэн ах маань гэж хээ шаагүй боргил эр
намайг сэмээрхэн дуудаж буланд аваачаад: \”Сяо Тяо минь! Чи эгчийгээ өөр
дээр чинь ганц удаа эргэж очсонгүй гэж гомдоогүй биз дээ? Тэр уг нь надтай цуг
танай сургууль дээр очиж байсан боловч хашааны үүдэн дээр хүрээд л дотогш
орохгүй цахлаад зогсчихсон юм шүү! «Ангийнх нь охид түүнийг над шиг бүдүүн
хадуун эгчтэй болохыг харвал хожим дорд үзэж мэднэ.» гээд байсан.” гэж
билээ.

Бага балчир байхад надад тийм айхтар хахир хатуу ханддаг байсан
тэр том биений цаана намайг гэсэн хичнээн гүн гүнзгий хайр нуугдаж байсныг сая
л ухааран ойлгоод миний нүдний хараа аяндаа бүрэлзээд ирэв.

Хэд гурван хундага архи тогтоосны дараа эгч маань шивнээ байна
гээд намайг дагуулан холдсоноо миний нэг юм хэлэх гэснээ байчихыг хараад инээд
алдаж: \”Чи ч нөгөө өрийн данс хэд болсныг харах хүсэлтэй байгаа биз дээ?”
гэхэд би нүүрээ улайлгасаар толгой дохив. Тэгснээр хатуу хавтас нь элэгдэж
мөлийсөн нөгөө алдартай тэмдэглэлийн дэвтрийг олж үзэх боломжтой болсон юм даа.
. . . . . .

1989 оны 11 сарын 13-ны өдөр аав ээжийг оршуулж ирсэний дараа Сяо
Тяогийн сэтгэлийг жаахан чангалах санаатай сургууль руу нь зодоод хөөж
явууллаа. Гэхдээ эгчийн чинь сэтгэл хичнээн их хөндүүр байгааг чи яахин мэдэх
билээ?

1990 оны 6 сарын нэгэнд эгч нь хүүхдийн баярын бэлэг худалдан авч
өгөх ямар ч боломжгүй сууж байна. Муу эгчийгээ уучилна биз дээ! Миний дүү!

1997 оны 9 сарын 1-ны өдөр Сяо Тяо маань хамгийн сайн
гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд элсэн орж чадлаа. Дүү маань хичээл
сурлагадаа ийм сайн байгаа болохоор би л шаргуу хөдөлмөрлөж ахиухан мөнгө олоод
дүүгээ их сургуульд санаа амар сургах юмсан.

2000 оны найман сарын хоёрны өдөр Сяо Тяо дүү минь Бээжингийн их
сургуульд элсэн орсныг дуулаад би баярласандаа шөнөжин хар нүд хамхиж чадсангүй
хонолоо.

Мөнөөх тэмдэглэлийн дэвтрийн хамгийн сүүлд дорх үг үсгүүд дурайн
харагдана: «Сяо Тяо минь! Эгчийнхээ хатуу ширүүн зан авирыг өршөөнө буй за! Аав
ээж хоёрыгоо өөд болцгооход би ч гэсэн чамаас өөрцгүй хүүхдээрээ амьтан байсан
болохоор чамайгаа ямар л олигтой харж хандаж чадах билээ? Гагцхүү өөрсдийгөө
шавдуулж хатуу чанга байлгаж чадах бөгөөс амьдралын хатуу ширүүн сорилтыг
амжилттай даван туулна гэдгийг тухайн үед там тумхан ойлгож байсандаа л тэгдэг
байсан юм шүү!» хэмээн бичжээ.

Би мөнөөх тэмдэглэлийн дэвтрийг уншиж гүйцээд «Эгч ээ!» хэмээн
хашгираад түүний бүлээн зөөлөн энгэрт наалдаж мэгшин уйлахаас өөр үг хэлж
чадсангүй. Өнөөдөр мэдэх нь ээ, бид хоёрын данс тооцоо тийм их зөрүүтэй байдаг
байна шүү! Би ч мөн усан тэнэг амьтан юм даа! Эгчийн маань нүдэнд үл үзэгдэх
хайр бодитой оршиж намайг далдуур бөөцийлөн энхрийлсээр аз жаргалтай амьдрал
лугаа учруулсан хэрэг байжээ.

Эх сурвалж:Boldbaatar Dorjsuren

ShareTweet

Related Posts

С.Бямбацогт: Танхимд ирц хангалтгүй байна,  гишүүдийн зөвлөх, туслахууд гишүүнээ чуулганы танхим руу яаралтай явуулна уу
Улс төр

2026-05-07 12:32
Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэх ҮХЦ-ийн хуралдаан маргааш болно
Онцлох мэдээ

2026-05-07 10:57
Татварын хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Онцлох мэдээ

Татварын хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-05-07 10:20
}

Шинэ мэдээ

С.Бямбацогт: Танхимд ирц хангалтгүй байна,  гишүүдийн зөвлөх, туслахууд гишүүнээ чуулганы танхим руу яаралтай явуулна уу

С.Бямбацогт: Танхимд ирц хангалтгүй байна, гишүүдийн зөвлөх, туслахууд гишүүнээ чуулганы танхим руу яаралтай явуулна уу

by undesten
2026-05-07 12:32
0

Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэх ҮХЦ-ийн хуралдаан маргааш болно

Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэх ҮХЦ-ийн хуралдаан маргааш болно

by undesten
2026-05-07 10:57
0

Татварын хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Татварын хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

by undesten
2026-05-07 10:20
0

Хантавирусийн халдвар дэгдсэн аяллын хөлгийг Испани улс боомтдоо хүлээж авахаар боллоо

Хантавирусийн халдвар дэгдсэн аяллын хөлгийг Испани улс боомтдоо хүлээж авахаар боллоо

by undesten
2026-05-07 09:22
0

Иран АНУ-ын энхийн саналыг хэлэлцэж эхэлжээ

Иран АНУ-ын энхийн саналыг хэлэлцэж эхэлжээ

by undesten
2026-05-07 09:08
0

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогт сонгогдлоо

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогт сонгогдлоо

by undesten
2026-05-07 09:00
0

Мехико хот маш хурдтай “живж байна”

Мехико хот маш хурдтай “живж байна”

by undesten
2026-05-06 19:33
1

Төрийн албан тушаалтан хүүтэйгээ хамт 700 мянган ам.доллар угаажээ

Төрийн албан тушаалтан хүүтэйгээ хамт 700 мянган ам.доллар угаажээ

by undesten
2026-05-06 18:29
0

Газын зурваст арьсны халдварт өвчин эрс нэмэгджээ

Газын зурваст арьсны халдварт өвчин эрс нэмэгджээ

by undesten
2026-05-06 14:21
2

Э.Бат-Үүл: С.Баярцогтыг нүцгэлээд харвал  АН-ын хагарал бутрал, ялагдал, гутралын бүх шарх сорви сийлээстэй байдаг юм, xөөрxий

Э.Бат-Үүл: С.Баярцогтыг нүцгэлээд харвал АН-ын хагарал бутрал, ялагдал, гутралын бүх шарх сорви сийлээстэй байдаг юм, xөөрxий

by undesten
2026-05-06 11:25
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай